Усархаг бороотой

Өнөөдөр ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 16-18 градус дулаан байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.