“Бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргадгаас Монголын эдийн засаг эрүүлждэггүй”

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг өнөөдөр хүлээн авч уулзан Монгол Улс, Дэлхийн банкны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцлаа.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэв. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр “Би өчигдөр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийнхэнтэй уулзаж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Монгол Улс суурь эдийн засгаа засахгүйгээр хэчнээн мөнгө хийсэн ч элсэнд ус асгасантай ижил болно. Дэлхийн банк бол хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийнхээ үр дүнг нарийн тооцож, ямар үр ашиг гарсныг дүгнэдэг байгууллага.

Монгол Улс хоёр том хөршийн дунд 27 жилийн турш ардчилалд тууштай байж ирсэн. Монголд эдийн засгийн аюулгүй байдал нэн чухал. Өнөөгийн эдийн засгийн байдлыг би шүүмжилдэг. Ганц уул уурхайн салбар, нүүрсний үнээс хамааралтай эдийн засагтай орон болсон.

Монгол орон маш том хөдөө аж ахуйн салбартай. Гэвч экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн нь чамлалтай. Дэлхийн ноолуурын 30 хувийг Монголд бэлтгэдэг ч түүнийгээ 100 хувь бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж чаддаггүй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээлгүйгээр, түүхийгээр нь үнэгүй шахам гадагш гаргадаг. Эдийн засгийг сулруулдаг нэг шалтгаан нь түүхий эдээ боловсруулалгүй гаргадагтай холбоотой. Би хоёр яам толгойлж, үүнээс Үйлдвэр, ХАА-н сайд байсан хүний хувьд бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргадгаас Монголын эдийн засаг эрүүлждэггүй юм байна гэдгийг харсан. Олон сая ам.долларын зээл авдаг ч бүтээгдэхүүнээ боловсруулж экспортод гаргахгүй бол эдийн засгийн хөгжилд тушаа болж байна “гэлээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа илэрхийлж, Дэлхийн банкны зүгээс уул уурхайн бус бүтээгдэхүүнийг гадагш гаргахыг дэмждэг хэмээв. Мөн дараагийн ажил хэрэгч уулзалтуудаар үйл ажиллагааны чиглэлийн асуудлуудаар ярилцана гэлээ хэмээн Ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-04 02:12:41
    ҮХАА-г эрхэлсэн сайд байхдаа одоо ярьж байгаагаа эхлүүлэхгүй яасан юм. бас хийдэггүй ярьдагуудын нэг гэдэгээ нотлоол эхэллээ. улс төрийнхөн нийтлэг дүр төрх эн...
  • иргэн 2017-08-03 14:05:54
    найман жил худлаа ярьсан хузуугуй толгойг бодвол овоо л санаачлагатай байна ур дун нь юу болдог юм болдоо зайлуул монголын тер ч зутгэсэн хундээ халтай даа
  • sodoo 2017-08-03 10:56:18
    uildwerlelee hogjuulne gedeg mash zow shiidweree. battulga eronhiilogchee demjij bnaaa. tolowloson ajil ni buteh boltugai