Хатуу өвөл болохыг анхаарууллаа

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар  мэдээлэл сонслоо.

Энэ үеэр Цаг уур орчны шинжилгээний газрын дэд дарга Б.Баттулга хамгийн хатуу өвөл болохоор тооцож, хадлан тэжээлээ хангалттай бэлтгэж, нөөцөлж өвлийн бэлтгэлээ хангах шаардлага байна гэдгийг анхаарууллаа. 

Наймдугаар сарын байдлаар цаг агаар эхний арав хоног, дунд арав хоногийн сүүл, сүүлийн арав хоногийн дунд үеэр бороотой байх урьдчилсан төлөв гарсан байна. 

Түүнчлэн наймдугаар сарын гуравдугаар арав хоногийн эхээр уулархаг нутгаар шөнөдөө хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрч болзошгүй аж. Иймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалд анхааралтай хандаж ажиллах шаардлагатайг санууллаа. 


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2017-08-03 10:49:06
    МАНАЙД ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ОРЧИН ҮЕИЙН КОМПЬЮТЕРТЭЙ ШУ-НЫ ГАНЦ ГАЗАР ИНГЭЖ БӨӨ ШИГ ЮМ ЯРЬЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ТООЦОО СУДАЛГААТАЙ ЮМ ЯРЬ. МАНАЙД 11 ЖИЛД НЭГ ЗУД ГАН ДУНДЖ...