Технологийн салбарт мэргэшин гадаадад ажиллаж байгаа залуустай уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцов. Уулзалтад:
 

  • АНУ-ын “Google” компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулга,
  • “Амазон” компанийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны ахлах инженер А.Амарбаяр,
  • “Square” компанийн борлуулалтын менежер Б.Дөлгөөн,
  • Монголоос олон улсын зах зээлд амжилттай гарч буй “Анд глоба”л компанийн захирал Ч.Анар нар хүрэлцэн ирж, Ерөнхийлөгчид өөрсдийн эрхэлж буй ажил болон, Монгол Улсад энэ салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаараа ярилцлаа.
 

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад энэ чиглэлээр сурч, ажиллаж байгаа цөөнгүй залуус уулзаж улс орондоо технологийн салбарыг хөгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд тэдний төлөөлөл Ерөнхийлөгчтэй уулзаж байгаа нь энэ юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга далайд гарцгүй Монгол Улсын хувьд мэдээллийн технологи гэдэг бол дэлхийд, олон улсад Монголын нэг чухал гарц хэмээн харж байгаагаа онцлоод БНЭУ-ын Элчин сайдтай уулзахдаа тус улсын дэлхийд алдартай мэдээллийн технологийн сургуулийн салбарыг улсдаа байгуулах талаар хүсэлт тавьсан талаараа мөн дурдлаа.

Залуус улс орныхоо хөгжлийн төлөө, мэргэшсэн салбараа өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүртэл улс орондоо хөгжүүлэх тухайд бодит санал боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах талаар ч мөн ярилцав.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-08-04 05:02:43
    Залуустаа амжилт хүсье. Цаг сайхан болохоор буюу оюуны хөдөлмөр үнэлдэг, мэргэжилтний үгийг томчууд нь сонсдог болсон үед Монголдоо ирж ихийх бүтээгээрэй.
  • Зочин  2017-08-03 11:06:08
    Гадаад оронд эх орныхоо нэрийг гарган ажиллаж амьдарч байгаа ийм чадвартай залуу боловсон хүчинг эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилийн төлөө цаашид дэмжиж ажил...
  • Зочин  2017-08-03 10:32:44
    Энэ нэг юм чинь юу гээл эрүүл согтуу нь мэдэгдэхгүй балай юм бичдэг Дурак вэ???????????
  • Zochin 2017-08-03 10:31:17
    Khulan kharin ch sain zuvlukh bolno doo. Sain ch khun.Khumuus ataarkhaad baina. bolikh kheregtei.
  • иргэн 2017-08-03 10:09:41
    танд зевлехийн хэрэг байгаа юмуу ялангуяа хулан мэт нь танд юугаа зевленее ичиж ухмээр ч юмаа