“Цалингийн зээлд жилийн 24 хувийн хүү ногдуулж банкууд мөнгө хүүлж байна”

Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.  

УИХ-аас хөгжлийн хөтөлбөр баталдаг ч Засгийн газар түүнийг хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, 2010 оны зургадугаар сард Шинэ бүтээн байгуулалтын дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталсан боловч Засгийн газар хэрэгжүүлээгүй. Иймд холбогдох Төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаанд оруулж нэгдсэн арга хэмжээ, цуглаан зохион байгуулах, үйлдвэрлэгчид нэгдэж нийлж, хамтарч ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг шахах ёстой. Төрийн хөгжлийн бодлогоо Монгол Улс гаргаж чадахгүй  байна. Бодлого хэрэгждэггүй учраас ажил явдаггүй сөрөг талтай. Гэрээт ажилчдаас даатгал төлдөггүй хэсэг бий. Үүнээс болж нийгмийн даатгалын сан босч ирж чаддаггүй гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга сануулав.

Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм.

Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт тааруу, ажлын байр хадгалах, цалин хадгалах чиглэлээр хүлээсэн үүрэг хэрэгждэггүй, гэрээний үр дүнг дүгнэдэггүй зэрэг дутагдал байгааг  МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дурдаж байлаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-04 01:17:24
    Зээлийг нь тэглэнэ гэж амлаад баахан санал авч гарч ирээ биз дээ, Ерөнхийлөгч өө, амаа биелүүл
  • ЗОЧИН 2017-08-03 07:59:16
    МҮЭ ГАНБААТАРЫН ҮЕД САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН.
  • Zochin 2017-08-03 07:21:07
    Tsalingiin zeel avch baigaa humuus ersdelteid tootsvol suuliin 10 jild hichneen zeeldegchid zeelee telelgui nas barsan yum, statistikaa baina uu j
  • Энкүш 2017-08-03 06:15:37
    Төрийн албан хаагчидаа дэндүү доорд үзэх юм.Цалин нэмээгүй 5 жил болж байхад бүх юмны үнэ өсөөд л,банк нь хүртэл шулаад л....Үүнд МҮЭ буруутай шүү...
  • саранчимэг 2017-08-03 06:05:47
    банкууд бидний зээлийн хүүгээр амьдарч цалинжиж байж хатуу хүүтэй ааш муутай тухайлбал цайз ХААН банкны ахлах теллер
  • bankir 2017-08-03 05:44:01
    Харин ч хамгийн эрсдэлтэй зээлүүд шүү дээ, барьцаа байхгүй, зөвхөн орлогод суурилдаг. Хүн хэзээ ажлаасаа халагдах, хүн хэзээ үхэх нь тодорхойгүй байдаг.
  • зочин 2017-08-03 05:00:39
    зевлех гэх амьгуй албатуудаа ажилд оруул енее биеэ унэлэгч хулан шашин соелын зевлехед энэ олон христийн сумийг цэгцлэх уургийг ег хэрэгжуулэхгуй бол ешиглеед ...