Х.Баттулга: Хүүхдийн мөнгө бол халамж биш, хүн амаа өсгөх бодлого юм

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай, Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын эдийн засгийн байдал хийгээд ОУВС-аас Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар ярилцлаа.

ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч  Коши Матай Монгол Улстай хийсэн хэлэлцээрийн талаар уулзалтын эхэнд товч танилцуулж, цаашид эдийн засгийн байдал тогтворжлоо гээд тайвширч болохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга ОУВС-ийнхан манай суурь эдийн засагт үнэлэлт, дүгнэлт өгсөн эсэхийг лавлаж, энэ талаар ямар нэг мэдээлэл гарахгүй байгааг онцлов. Мөн нэг бүтээгдэхүүн, нэг зах зээлээс хараат байгаа, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, зөвхөн нэг улсад түүхий эд нийлүүлэх зэргээр аргацааж байгаа эдийн засгийн энэ суурь тогтолцоог өөрчлөх тухайд, хоёр, гуравдагч оронтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж гадаадын үйлдвэрлэлийн технологи оруулж ирэх талаар  Засгийн газарт тэд зөвлөх ёстой байсан тухайд ч сануулав. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөхөд Монгол Улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг амжилт гэж харахгүй байгаагаа ч дурдлаа. Учир нь, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлохгүйгээр улс орон хөгжиж, эдийн засаг сайжирна гэж байхгүй, түүхий эдийн үнийн өсөлт бол зөвхөн түр зуурын л үзэгдэл хэмээн онцоллоо. Энэ тухайд ОУВС байр сууриа илэрхийлэх ёстой гэдгийг дахин дахин сануулав.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс хүүхдийн мөнгө өгч байгааг та бүхэн халамж гэж харж байгаа бол энэ тийм биш. Энэ бол хоёр том хөршийн дунд оршдог цөөн хүн амтай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого юм” хэмээн хэллээ. Монгол Улсын арилжааны банкууд зээлийн барьцаанд мал авч байгааг ОУВС хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа талаар  Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаад “Мал гэдэг бол монголчуудын хувьд үндсэн хөрөнгө” хэмээн санууллаа. ОУВС-аас хэрэгжүүлж байгаа энэ удаагийн хөтөлбөрийн нийт дүн 5.5 тэрбум ам.доллар гэдэг бол Монгол Улс шиг байгалийн нөөцтэй, хүн ам нь оюуны потенциал өндөртэй оронд эдийн засгийн сууриа л зөв болгож чадвал нэг их мөнгө биш гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ.

ОУВС-ийн төлөөлөгчдийн хувьд төсвийн орлого өсч байгаа үед бүгдийг зарцуулж дуусгах биш нөхцөл байдал муудсан үед хэрэглэхээр тооцоолон хадгалах, валютын нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарах гэх мэт зөвлөмжийг Монгол Улсад өгч байгаагаа уулзалтын үеэр дурдсан юм. Мөн ноос, ноолуур, зэс, алт, арьс шир гэх мэт цөөн тооны түүхий эд экспортолж байгаа Монголын эдийн засгийг солонгоруулах, олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг шингэсэн экспорт хийх гэх мэт асуудлаар уулзалтад оролцогчид санал солилцов. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганаа 2017-10-27 08:06:15
    Хэзээ.хүүхэд.мөнгө..
  • zochin 2017-08-06 00:16:10
    eh orondoo ezen ni heleh vguig hvnd ni hvrgej baigaad bayrtai baina amjilt gadaad geed doloohgvi baigaa ni vneheer gaihaltai
  • ddd 2017-08-04 13:25:38
    Гайхалтай тодорхой хариултууд... "Хүүхдийн мөнгө-->бодлого + мал --->MNG-н үндсэн хөрөнгө + 5,5тэрбум$--->байгалийн баялаг, оюуны потенциалын хажууд юу ч биш"...
  • ZOCNIN  2017-08-03 06:06:03
    hyyhdiin mongo gedeg bol hyn torood ex orondoo heregtei hyn bolno shyy ex oron cnin cnmaig osgohod cnin tusalj bna gesen utga bogood uls oron byr l hyyhdiin mon...
  •  2017-08-03 04:28:23
    Хүүхдийн мөнгө байх хэрэгтэй, зөв. Харин МАН-ын тарааж байгаа "насны хишиг" билүү, тэр халамжийг болиулмаар юм. Үнэнч сонгогчдоо л шагнаж байгаа хэрэг шүү дээ...
    202.9.40.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-03 03:38:22
    bolowsrol ch geh shig yum hiisen hunii amnaas zow ug ooroo gardag
  • Zochin 2017-08-03 02:56:26
    Mash zuv yarisan baina. Ingej uuriin Ukhaantai yarisan ni deer shuu dee. Jinkhene MONGOL Er khun dee. Bayar khurgie.
  • зочин 2017-08-03 02:39:27
    Энэ Баттулга гэдэг нөхөр гадаадынхантай болгоомжтой,сайн бэлдүүлж харицахгүй бол болохгүй дээ, Өндөр боловсролтой хүмүүс байгаа шүү дээ,
    • Ням 2017-08-03 15:59:16
      хоол горьдсон нохой шиг биш . Харин эзэн шиг байгаад талархаж байна Одоо хүний ам гарж нялцагнаж байдаг цаг биш. Шийдвэр гаргах мөч байна...
    • Zochin 2017-08-03 06:19:21
      Haha huzaa chi, tedniig uhaanaaraa 5:0 d soorl bn za mal min,
    •  2017-08-03 04:30:26
      119.40.103.162 за чи дутаж гэбт
    • Зочин 2017-08-03 03:05:10
      Маш зөв ярьсан байна. Монголын онцлог юмыг тэд бас ойлгох хэрэгтэй.
  • Буянт 2017-08-03 02:28:39
    Энэ зургийг хар даа. Юу ч ойлгосон шинжгүй, өөр тийшээ хараад, гөлийчихсөн харц байгаа биз
  • сонгогч 2017-08-03 01:33:40
    ерөнхийлөгч зөв хандажээ. даанч тамгын дарга нь гай тариад байх вийдээ. тэр чинь хятад санаатай хүн шүүдээ.
  • Аг 2017-08-03 01:11:28
    Талцуулагч ерөнхийлөгч
  • Bi mongol hyn 2017-08-02 17:54:13
    Manai eronhiilogch mash zov yarisan bna.Bidend byh noots bgaa.
  • zochin 2017-08-02 17:18:50
    ouvs -n nukhdiig barits aldtal ni khellee dee , zasgiin gazart ingeed uchir yawdlaa yarichikh , uursdiin bodlogoo tulkhuu oilguulchikh ...
  • ABM 2017-08-02 15:52:45
    naad dollarchin osoj mongol xumuus daxin yaduurch bn ta nar er n zailaad Oros umuu Xaytadad ochvol ireedui iluu sain biz MALNUUDAAA
  • !!! 2017-08-02 15:33:41
    MAN gadniin hunii ugiig shutehee boli!!! Battulga mash zov yarisan bn. Gadniihan manai ulsiig neg amia torgooh todii l bailgaj sonirholtoi bn!!!
  • иргэн 2017-08-02 15:01:12
    о доржпурэв хууль гэж бичиж чадахгуй хуйль гэж бичсэн байх юм зев бичиж чадахгуй байж сайрхуу амьсгаа болдоо
  • Зочин 2017-08-02 14:01:06
    Хүүхдийн мөнгийг сая өгөөгүй үлдсэн хүүхдүүдэд нөхөж өгсөн биз дээ. Манай 2 хүүхдэд мөнгө ороогүй байх юм. Энэ талаар мэдэж байгаа хүн байна уу.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-02 13:35:47
    MAN huuhdiin mungu hemeeh pop amlaltaa tsaashid heregjuuleh yum bol ediin zasag unana EZ unahaar MAN -ner hund ulam unana MAN-g nuhend unagj MGl hamaagui yum bn...
  • 001 2017-08-02 13:22:48
    Овоо доо, улсын ерөнхийлөгч шиг зөв зүйтэй харьцсан байна
  • Ерөнхийлөгч мундаг.  2017-08-02 12:38:06
    Овоо шдэ. Ерөнхийлөгч мундаг.
  • Санаа 2017-08-02 11:46:33
    АН өр тавиагүй бол юу гэж ингэх вэ дээ. Юу ч мэдэхгүй байж Засаг төрөө муулах юм
    • zochin 2017-08-02 12:01:40
      MANgaruud offshort abaachaad hiicheegui bol yu bolloo gej zasag turuu muulah bilee ih medegchee
  • Зочин 2017-08-02 11:41:59
    Гадаадад чинь хүүхэдэд их мөнгө өгдөг гээ биздээ юу ч хүрэхгүй мөнгө өгч байхад хэл ам хийгээд байдаг
  • zochin 2017-08-02 11:28:56
    erunkhiilugch .. BRAVO,, aylyn ezen , aaw khun shig zagnasan bayna
  • irgen 2017-08-02 11:22:45
    gadaaginhani gar holoor ajillaj bgaa zasag bol dorluulsan buh l gesen ug hunii erheer jargahaar oorin erheer zov gedeg shuudee oorsdoo setgej ajil...
  • Uyanga 2017-08-02 11:17:41
    Tiim ee ingej zuw oilgolt ugux xeregtei
  • ОДоржпүрэв 2017-08-02 11:04:34
    Монгол Улс ХҮН БҮРТ ХУЙЛЬ шудрага Үйлчилж,тэгш хэрэгжидэг болсон цагт дороо босоод ирнэ.
  • зочин 2017-08-02 10:47:05
    гадаадынхантай гэрийн эзэн шиг ярилцсанд баярлалаа чойжилсурэн хурэлбаатар нар шиг дерлуулсэн ухэр шиг байгаагуй нь сайн хэрэг хятадын уур хурч байгаадаа