60 тэрбумын асуудлаар АТГ-ын дарга болон Ерөнхий прокурортой уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Иргэдийн зүгээс чих тавин хүлээж буй эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна.

АТГ, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, ТЕГ, ЦЕГ хамтран эдгээр асуудлаар ажлын хэсэг гаргасан байна. Одоо ажиллах хэрэгтэй.

Пакистаны Ерөнхий сайдын хүүхдүүд гадаадад оффшор данстай байсан нь илэрч, зохих байгууллагууд шалгасны үр дүнд Ерөнхий сайд огцорсон байна. Энэ хэрэгтэй нэгэн зэрэг  Панамын хуудсуудаар ил болсон Монголын 40 гаруй хүний оффшор данстай холбоотой асуудлыг нэн даруй шйидвэрлэх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдэнд 49 хоногийн хугацаа өгөөд байгаа. Энэ дээр шийдвэртэй ажиллахад Төрийн тэргүүн дэмжиж ажиллана” гэж байлаа.

АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нар хамтарсан ажлын хэсэг нэгэнт гаргасан тул одоо эдгээр асуудал дээр ажиллах боломж нээгдсэн гэдгийг хэллээ гэж Ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зОЧИН 2017-08-03 05:12:13
    Цаг минут болгонд асууж шаардаж байх хэрэгтэй.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-08-03 02:39:38
    Idsen, ideegui ni khamaagui. Gol ni iim sanaatai baisan ni sonin baigaa yum bolov uu daa.
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-08-03 02:12:36
    Darui ene asuudliig shiideh heregtei b na , Zaashid eh ornii baylgiig hulgailj zarsan Offshoriin mongiig Mongoldoo oruulj iren hiih zuil mash ih b na.
    66.181.180.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-08-03 01:17:26
    60 тэр бум гэж нохойд барьдаг мод болоо юу даа Энэ чинь улсаас нэг ч төгрөг идээгүй одоо хохирогч үгүй нэг ийм л яриа шүү дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • ZO ZI SAN 2017-08-03 02:36:11
      ИДСЭН ИДЭЭГҮЙГ Нь ТОГТООХ ХЭРЭГТЭЙ
      202.21.106.132
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-02 16:34:29
    өр төлж өгнө гэсэн яаасан вэ баттулга аа
    202.9.42.219
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2017-08-02 12:12:35
    AN uursduu alban tushaaliig bas l adilhan uneldeg
    103.229.120.127
    Мэдэгдсэн Хариулах
  • NKA 2017-08-02 11:48:43
    MASH SAIN AJILLAJ BNA ZUV EJLEJ BNA ULS ORNIIHOO TULUU INGEJ L AJILLAH HEREGTEI
    66.181.176.174
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2017-08-02 10:44:13
    Энэ 2 цагдаа чадахгүй дээ!!!!
    66.181.160.97
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-08-02 10:32:44
    Tomor zamiin hergiig bas chih tawin huleej baigaa shuu
    183.177.97.14
    Мэдэгдсэн Хариулах
  • арай л улайраад байна уу да ? 2017-08-02 09:49:57
    Улсын Ерөнхийлэгч гэхэд ганцхан асуудлаар арай л улайраад байна уу даа ? Өвөлжилт хүндрэх нь тодорхой болчихоод байхад энэ тийм том асуудал уу
    202.180.216.19
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-02 08:01:10
    еренхийлегчеесее эхлээд 49 хоногт нь багтаагаад менгее эргуулээд улсдаа егчихдег бол болж л байна даан ч энэ нь улэр биз дээ зоригийн хэргийг анхааралдаа аваач
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах