Автобусны зогсоолд жуулчдад зориулсан мэдээлэл байршуулж байна

Улаанбаатар хотоор аялж, жуулчилж байгаа гадаадын жуулчид, иргэд Нийтийн тээврийн автобусаар зорчиход  чиглэл, маршрутаа мэдэхгүйгээс төөрөх, будилах  асуудал тулгардаг.

Энэ бэрхшээлээс гаргахын тулд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Тээврийн газраас жуулчид ихээр зорчдог гудамж, чиглэлийн дагуух автобусны зогсоолын мэдээллийн самбарт  жуулчид автобусаар зорчих маршрут, чиглэлийг галиглан  хөрвүүлж, байршуулах ажлыг эхлүүлээд байна.

Жуулчид нь тус мэдээллийн самбараас аль чиглэлд ямар автобусаар зорчиж болохтой танилцан, Нийслэл хотоор саадгүй аялах боломжтой болох аж.

Энэ жил Энхтайваны өргөн чөлөө болон Зайсан, 120 мянгат орчмын нийт 17 зогсоолыг жуулчдад зориулсан зогсоолоор сонгон, дээрх мэдээллийг байршуулахаар болжээ.

Одоогоор МУБИС,  Ионсей эмнэлэг, Хөдөлмөрийн яам, Бөхийн өргөө, Улсын их дэлгүүр, Энхтайван найрамдлын ордон, Санктпетербург, Төв номын сан, Баянгол зочид буудал,120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн, Оргил рашаан сувилал, Гэрэлт хотхон /Зайсанд/, Лаборатори /Зайсанд/, Мөнгөн Завъяагийн автобусны зогсоолд мэдээллийг байршуулаад байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-08-03 09:13:57
    Картаар үйлчлүүлдэг болсоноос хойш би автобусаар явж чадахаа больсон.Картыг хаанаас яаж авдагийг УБ-ын ууган иргэн би мэдэхгүй байхад гадаадынхан мэдлээ юу?
  • иргэн  2017-08-03 03:46:46
    иргэд хүртэл автобусны чиглэлийг мэдэхгүй, иргэддээ хандсан ажил хийгээч,, автобусны буудлын ТҮЦ, ил худалдааг цэгцлээч, чөлөөтэй явах газар алга.., Барс-2-ын
  • иргэн 2017-08-02 07:57:31
    автобусаар чинь хэдэн халтар монгол евген эмгэн л зорчдог хэзээ гадаадынхан нийтийн тээврээр зорчиж байсан юм бэ малуудаа бу удал дээрээ суудэр бариад егееч