Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстойг онцоллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Бизнесийн салбарыг ойлгодог, зовлонг нь мэддэг хүн  Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд ямар бэрхшээл, саад учирдгийг би сайн мэднэ” хэмээгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихэд бэлэн байна” гэлээ.

Монголд худалдааны эдийн засаг удаан хугацаанд ноёрхлоо. Одоо худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засагт шилжихийн тулд үндэсний үйлдвэрлэгчид хүсэл, зорилгоо нэгтгэн ажиллах цаг боллоо. Монгол Улсын эдийн засаг импортоос хэт хараат, үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо сул тавьснаас баялаг үйлдвэрлэгчид хүнд байдалд орсон. Арилжааны зээлээр аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй. Мөн зах зээлийн эдийн засгийг өөрчилж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байлаа.

Тэрээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлэн авч уулзах үеэрээ АНУ нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг тус улсад татваргүй экспортлох тухай шийдвэрийг 1992 онд Монгол Улсын шинэ тутам ардчиллыг дэмжих зорилгоор гаргаж байсан боловч тухайн үеийн зах зээлийн боломж бололцооноос шалтгаалан Монголын компаниуд ашиглаж чадаагүй, харин одоо энэ ажлыг шинээр эхлүүлэх боломж байгаа эсэх талаар санал солилон ярилцсан тухайгаа уулзалтын үеэр мөн дурдлаа.

Үйлдвэрлэгчид санаа бодол, дуу хоолой, хүч бололцоо, үйл ажиллагаагаа нэгтгэж, дор дороо салбараа байгуулж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг шахаж ажиллахыг  Ерөнхийлөгч Х.Баттулга үйлдвэрлэгчдэд анхааруулаад Төрийн тэргүүний зүгээс тэднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв гэж Ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Sabi 2017-08-02 15:02:39
    Zuv, uunii tuluu Battulgiig demjsen.
  • иргэн 2017-08-02 07:54:34
    энэ яаж дэмжих юм бол овоо тахих одон тараахаас еер мэдэлуй шуудээ бэлэг тэмдэгийн шинжтэй шуудээ манайд еренхийлегч хэн ч байсан падгуй хятад удирдаж байгаа