Үйлдвэр, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл гардуулав
Хан-Уул дүүргийн II хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүд нь орчны болон хөрс, ус, агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болсоор ирсэн. Тус үйлдвэрүүдийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах паркийн төлөвлөгдсөн газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг 2013 оноос хойш хийсээр ирсэн билээ.

Энэ хугацаанд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, зураг төслийг бэлэн болгох, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг НИТХ-аар батлуулах, паркийн тусгай зөвшөөрлийг авах томоохон ажлууд төлөвлөгдсөнөөс “Тусгай зөвшөөрлийг авсан”-аар дээрх ажлууд 95 хувьтай болж, бүтээн байгуулалт хийгдэхэд бэлэн боллоо.

Засгийн газрын  тогтоолыг үндэслэн Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮ газарт олгов гэж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.