“Автомашингүй гудамж” төслийн нээлт боллоо

Нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийн нээлт өнөөдөр боллоо.  Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд болон бусад албаныхан оролцсон юм.



Төслийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Уг төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдана. Мөн мэргэжлийн байгууллага, холбоод оролцон хэрэгжүүлж буйгаараа онцлог төсөл юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зүгээс хотдоо оруулж буй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Б.Цэрэндоржийн гудамж нь Улаанбаатар хотын төв хэсэг. Тиймээс энэ хэсэгт иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх байгууламж бүхий тохижилтыг хийхээр төлөвлөн өнөөдөр нээлтийг хийж байна. Улмаар Зүүн хойд Азийн аяллын хөгжлийн төв болгох зорилготойгоор Сөүлийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамж зэргийг ийнхүү орчин үеийн тохижилт бүхий байгууламжаар цогцлоож байгаа юм” хэмээн онцоллоо.

Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс тоош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн аж.

Төслийн гүйцэтгэгчээр “Бүти” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 он хүртэл хийгдэх 80 метр урт, 40 метр өргөнтэй 4 блок байгууламжийн эхний ээлжийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээлгэж өгөх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oyun 2017-08-14 03:34:50
    Zamiin 2 talaar hogiin delguur guanznuud l bdagshdee, hurdan goyo bolgood ogoorei
    66.181.185.19
    Мэдэгдсэн Хариулах
  • UNENGE 2017-08-12 08:58:11
    DEMJIJ B AA HURDAN HIIGERE TA BUHNII AJILD AMJILT HUSIY
    103.253.146.245
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-08-07 10:43:32
    СБД-ийн ЗАМЫН ЦАГДААГАА ЭНЭ ГУДАМЖНААС ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮ БАЙЖ ЯАЖ ТОМ ТОМ ЯРЬЖ БАЙНАА??? ТА БҮХЭН ЭНЭ ГАЗРЫГ БАРИЛГАЧДЫН ТАЛБАЙ ШИГ БАРИЛАЖУУЛАХ УУ ХУЦ???
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • hudlaa 2017-08-06 20:09:52
    zaa hudlaa shdee, usan orgiluur n undur baishin boldgiin, avtomashingui gudamj n bas l neg tom baishin bolno biz
    103.212.116.187
    Мэдэгдсэн Хариулах
    • одонгоо 2017-08-12 09:36:28
      зарим нэг нь эсэргүүцэх нь аргагүэ хуртагдсаар бгд хаширцан. гхдэ энэ газар нь бол улсынх хэвээр б.
      144.217.76.201
      Мэдэгдсэн Хариулах
  • X 2017-08-02 08:24:49
    Ter haviin ulsuud gertee yaj oroh yum? Huniig taivan bailgahgui yumaa. Shinii gudamj gej tenegteed, odoo bas ter haviig uhaj baina gej shunujin untuulahgui
    203.15.208.23
    Мэдэгдсэн Хариулах