С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийг байгуулсны 2226, Их Монгол Улсын 811 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгох зарлиг гаргаад байсан.

Гэвч тэрбээр гадаадад бэлтгэл сургуулилттай байсан тул түр хойшлуулаад байсан юм. Тэгвэл тэрбээр эх орондоо ирсэн тул өнөөдөр түүний цолыг хүртээлээ. Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн тав дахь Хөдөлмөрийн баатар болов. Түүнээс өмнө Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, З.Ойдов, Д.Цэрэнтогтох нар энэ цолоор энгэрээ мялаажээ.

С.Батцэцэгийн хувьд 2006 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас мөнгөн медаль, дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн энэ цаг үеийн чөлөөт бөхийн хамгийн шилдэг тамирчин юм. Түүний олимп, дэлхийн дэвжээнд гаргасан амжилт нь Монголын эмэгтэй чөлөөт бөхийн багийнхны хувьд түүхэн дээд амжилт юм.

Тэрбээр чөлөөт бөхийн спортын төрөлд дэлхийн хошой аварга цол хүртсэн Монголын хоёрхон бөхийн нэг (Нөгөөх нь ДАШТ-д 1974, 1975 онд түрүүлсэн З.Ойдов), анхны эмэгтэй тамирчин болсон билээ. Мөн олимпийн наадмаас медаль хүртсэн чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин юм. Өдгөө 27 настай манай тамирчин энэ жил тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлээд байна. 



Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.