“Монгол сарлаг” фестиваль болно

Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд энэ сарын 9,10-ны өдрүүдэд “Монгол сарлаг” фестиваль зохион байгуулагдахаар болжээ. 

Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгох зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулах юм байна. 

Фестивалийн үеэр “Сүрлэг хангай” сарлагын парад, “Хөхдэй” уралдаант тэмцээн Сайхан сарлаг, Ганган сарлаг, Сарлагт ээлтэй малчин, Саглагар сагсаахай, Шимт идээ, Арвин баялаг, Уран сарлаг , гэсэн төрлүүдээр явагдана. Мөн “Өгөөж буян” аймгуудын бэлчээр ашиглагчдын холбоодын үзэсгэлэн, “Цагаадай” аялагчид, жуулчдад зориулсан үзэсгэлэн “Ягаадай” урлагийн тоглолтууд болох  аж.

Б.Орхон


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.