Иргэд: УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох саналтай байна
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлэг өчигдөр Баянхонгор аймгийн Богд суманд зохион байгуулагдлаа.

Төсөл хэлэлцүүлэгч баг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба удирдан явуулсан сургалтад Баянхонгор аймгийн Баацагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Богд, Жинст, Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, сумдын Засаг дарга, багийн Засаг дарга болон албаны нийт 84 хүн оролцов.
 
Сургалтыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд явуулсан ба сургалтад хамрагдсан албан хаагчид дараагийн хоёр, гурав дахь шатны хэлэлцүүлгийг баг, сумдадаа үргэлжүүлэн зохион байгуулах юм.



Төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс санал авав. Хэлэлцүүлэгт 110 иргэн оролцож, 107 саналын хуудас бүртгэгдсэн байна.
 
Хэлэлцүүлгийн үеэр иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу хэлэлцүүлэгч баг хуулийн заалтуудыг харьцуулан тайлбарлаж буйд талархал илэрхийлж байв.

Иргэдээс гарсан саналыг дурдвал, Богд сумын 6-р багийн иргэн Ж.Цэвээн, Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх гэсэн хэсгийг дэмжиж байна. Мөн Үндсэн хуулийг хөндөж дордуулах байх гэсэн төсөөлөлтэй байсан бол өнөөдөр сургалт, хэлэлцүүлэгт хамрагдснаар дэлгэрэнгүй, маш тодорхой ойлголт авлаа гэв.
 
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын иргэн Баянжав: Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох саналтай байна. Учир нь гишүүд “сонгуулийн шоу” хийснээр дөрвөн жилийн хугацаанд хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа тогтворжиж амжихгүй байна гэсэн санал хэлж байлаа.
 
Түүнчлэн, иргэдээс гарсан давхардсан саналыг дурдвал, иргэд сумын Засаг даргыг нийт иргэдийн дундаас сонгох, багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилох нь зүйтэй, мөн багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг орон тооны болгох байр суурь илэрхийлж байв.

Төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Баянхонгор аймгийн Галуут суманд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2017-08-02 05:42:12
    их хурал дандаа 55 аас доош гишүүнтэй хуралдаж хууль гаргаж байна иймд гишүүдийн тоог 55 аар тогтоох хэрэгтэй их өртэй улсад 100 ямаанд 60 ухна хэрэггүй биздээ
  • Зочи 2017-08-02 05:39:08
    4 жилийн шоуг нь 5 жилийнх болгох гэж байгаа юм уу???
  • зочин 2017-08-02 05:13:32
    нэг нь хэлэлцуулсэн негее ь хэлэлцсэн болж жужиглэх хэрэггуй уих-ын сонгуулийг жил бур хийж байя еер хийх ажил байх биш жаал худлаа амлуулж менге тарааж байх нь...
  • !!!! 2017-08-02 02:50:55
    Үндсэн хуулийн эрх зүйн онолын нарийн асуудал хөндөгдөх асуудлаар жирийн иргэдээс санал авч болохгүй ээ! Хүн бүрт ойлгомжтой энгийн асуудлаар санал авах ёстой.
    • Судлаач 2017-08-02 04:05:22
      Зөв байна, Үндсэн хуулиа хэлэлцүүлээд хариуцаад явж байгаа ажилтангууд ч жирийн иргэдээс дээшээ гарах мэдлэггүй яваад эргэлзэхгүй байна. Мэргэжлийн түвшинд бүх ...