С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол болно
10:00 цагт: Нийслэлчүүдийн ая тухтай амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хуулийн хүрээнд Зайсан дахь Энигма компанийн газраас 3 га газрын эрхийг цуцалсан. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шүүх дээр маргаантай байгаа юм. Тэгвэл өнөөдөр БОАЖЯ-ны хүсэлтийн дагуу Захиргааны хэргийн шүүгч газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцахаар болжээ.

10:00 цагт: Шадар сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчид, Онцгой байдлын байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн сайн дурын хандивын аянд нэгдэж, хандив тусламжаа илгээсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, Талархал гардуулна. Хаана: ОБЕГ

11:40 цагт: Есөн хөлт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол болно.

12:00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гудамжны бүжгийн тулаантай.

13:00 цагт: УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд "Ган зам" дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болно. Дараа нь уг дууны үгийг зохиосон төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны амьдрал уран бүтээлийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Уг арга хэмжээнд УБТЗ-ын удирдлага, их зохиолчийн гэргий оролцоно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.