Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоос хайх ажиллагааг яагаад зогсоов
Төмөр замын хэргээр Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоос эрэн сурвалжлахаа зогсоожээ. Хамгийн гол нь тэднийг ямар шалтгааны улмаас эрэн сурвалжлахаа зогсоов гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Уг нь нэр бүхий хоёр этгээдийг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан, Интерполоор эрэн сурвалжлаад нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн оны тавдугаар сарын 9-ний өдөр хуулийнхан хэргийг удаашралтай байна хэмээн үзэж тэднийг албадан авч ирэх тухай асуудал үүсч байсан ч УИХ-ын сонгууль давхацсан учраас ажиллагааг хойшлуулж байсан. Гэтэл энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад яагаад, ямар шалтгааны улмаас Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлахаа больсон нь анхаарал татаж буй хэрэг. Уг нь эрэн сурвалжлах хүсэлтийг Монгол Улсын хууль хяналтын байгууллага өөрсдөө гаргаж байсан хэрнээ яагаад болив. Магадгүй энэ бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөө байна уу гэсэн хардлага гадуур явж байна. Учир нь Ч.Ганбат нь Ерөнхийлөгчийг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед зөвлөхөөр нь ажиллаж байсан удаатай.

Тиймээс л ийн хардсан хэрэг. Уг нь дэлхийгээр нэг эрэн сурвалжлагдаж байсан Ч.Ганбатыг Шинэ төмөр зам төсөл, Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөлтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхлэх үеэр гадаад руу оргон зайлсан юм. Харин МТЗ-ын дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй их хэмжээний мөнгөний гэрээ буюу дээрх албан тушаалыг хашиж байхдаа нийтдээ 510 сая ам.долларын гэрээ vзэглэсэн тухайг хэвлэлүүд олонтаа мэдээлж байсан. Хэрвээ нэр бүхий хоёр этгээд тухайн үед дээрх хэргүүдэд холбогдоогүй байсан бол тэднийг дэлхийгээр нэг эрэн сурвалжилж цаг мөнгөө үрэхгүй байсан.

Гэтэл төмөр замын гэх хэргийг хууль хяналтынхан шалгаж эхлэх үед ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан сургаар Ч.Ганбат Сингапураас ирэх нислэгээ цуцалж, АНУ-ын иргэний паспортоор хил даван зугтаж байсан түүхтэй. Түүнчлэн энэ асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2016 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр жиргээчидтэй уулзахдаа “Ардаа улс төрийн татуургатай, хамтрагчаа гадагшаа гаргаад зугтаалгачихдаг” гэж нэгэн эрхмийг хэлж байсан. Түүнчлэн тэрбээр “Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын иргэн АНУ-ын иргэн давхар байж болдоггүй. Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны гарз. Монголын төр араас нь явах л болно” гэсэн шулуухан хариултыг өгч байсан ч энэ удаад тэднийг эрх мэдэл бүхий албан тушаалтан эрж хайхыг нь зогсоочихлоо.

Тэгвэл тус хэрэгт шалгагдаж буй хүмүүсийн хэн ч өдгөө гэм буруутай эсэхээ дэнслүүлээгүй байхад яагаад тэднийг хайх эрэл зогсов. Угтаа бол хуулийнхан тухайн үед сүр хүчийг бадруулан хоёр иргэнээ дэлхийгээр нэг эрэн сурвалжлуулчихаад одоо болохоор эл ажиллагааг чимээгүйхэн зогсоосон нь хачирхалтай. Хэрвээ үнэхээр хуулийнхан Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг хэрэгт холбогдолгүй гэдгийг нь тогтоож Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоосон бол эл асуудлыг олон нийтэд нээлттэй мэдэгдэх ёстой. Ийн хэлэхийн учир нь анх төмөр замын хэрэгт сэжиглэгдэж буй нэр бүхий хүмүүсийг саатуулж цагдан хорихдоо хуулийнхан нийгмийг айдас хүйдэст автуулж байсан. Гэтэл ингэж сүр дуулиан болгосон хэргээ чимээгүйхэн хав дарж байгаа нь магадгүй шинэхэн Ерөнхийлөгчөөс болж эл хэрэг замхархах шатандаа орсон уу гэх хардлага ч гадуур явж байна.

Эцэст нь хэлэхэд энэ мэтээр эдийн засгийн томоохон гэмт хэрэгт холбогдож байгаа этгээдүүд хуулиас дээгүүр эрх эдлээд байвал улсад учруулсан хэдэн тэрбумын хохирлыг хэн төлөх вэ. Түүнчлэн хэн нэгний дохио зангаагаар гэмт хэрэгт холбогдсон энэ мэт нөхдийг хамгаалж хаацайлаад байвал энэ улсын хуульд хэн итгэх вэ.

Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zdfcc 2017-08-04 12:11:20
    Ene bol todorhoi battulga hiij baina iim l yuronhkiilogch baina daa ard tumniig tatvaraar daraad ooradiihoo idsen mongoo gargaj chadahgui
  • Zochin 2017-08-03 09:32:03
    Erduu l ene bsan shyy der Battulgiin ykhen khatan zytgeed uch tuchnuun mungu tsatsaad bsan n. Ard tymen mymen bol odoo tag sh dee.
  • иргэн 2017-08-03 00:18:56
    хамгын түрүүнд энэ хэрэг замхарна. солонгост ерөнхийлөгчөө огцруулаад хэрэгт татна. монголд ерөнхийлөгч болоод бүх хэргээ хэрэгсэхгүй болгоно. ялгаа нь энэ
  • %%% 2017-08-02 16:46:15
    хэлмэгдүүлж шоронд хийж тамлаж, бүр үхүүлж магадгүй байсан байж болох талтай ш дээ.Хийсэн ажлыг нь мушгин гуйвуулж Нүүрсчидийн талынхны явуулгаар хийгдсэн ажил ...
  • зочин 2017-08-02 10:47:17
    Яг шинэ ерөнхийлөгч чинь зогсоочихсон юм биш үү
  • Зочин 2017-08-02 10:17:18
    ШУДАРГА Л БАЙЦГААЯ ДАА БҮГДЭЭРЭЭ. ЯГ ШИНЭ ЕРӨНХИЙЛЭГЧ ШИГ
  • hi 2017-08-02 09:57:09
    ODOO ENE 2-IIG BATTULGA SHUUD TENDN ELCHIN SAIDAAR SUULGAH BAIH
  • арга хэмжээ ав 2017-08-02 08:56:53
    төмөр замын хэргийг шалгаж шүүсэн тухайгааа мэдээлэхийг АТГ-с шаардая. Баттулга ерөнхийлөгчөө хаа байна тэр шудларга ёс чинь???
  • zorro 2017-08-02 07:59:25
    ийм л байна да хүмүүсээ ШУДАРГА БАЙНА . одүү эхлэнэдээ
  • !? 2017-08-02 06:24:37
    Ийм мэдээ уншихаас ч дургүй хүрч байна! Монголын төр эрүүлжих ямар ч найдлага алгаа!!! 15-20 жилийн дараа л арай гайгүй болж эхлэх болов уу гэж битүү горьдъё!!...
  • сод 2017-08-02 05:56:43
    цагдаа шалгаж тогтоож чадаагүй бол одоо яах вэ хуулийнхан чадваргүй байна уу
  • үнэн 2017-08-02 05:39:40
    Монголчуудын гуравны нэг хүрэхгүй мал оркуудын сонголтоор хулгайч луйварчин нөхөр ерөнхийлөгчийн суудалд гарч ирсний эхний шинж ингээд гарч ирж байнадаа
  • Зочин 2017-08-02 05:17:13
    Угаасаа улс төрийн захиалгатай, хуурамч хэрэг байсан учраас хэргийг хааж байна. Захиалагч нар нь өөрсдөө хэрэгт холбогдоод, зарим нь эрх мэдэлгүй болсон шүү дээ...
  • иргэн 2017-08-02 04:42:15
    энэ М.Энхолдос бүх юм болж байгаан Батулга байхгүй байх байлаа энколдыг яах вэ
  • уншигч  2017-08-02 04:00:54
    Элбэгдорж одоо амаа барьж байгаа байхдаа ингэхийг нь мэдсэн бол ХУРЦ ийг явуулж Ганбатыг хулгай хийлгэдэг байж ээ дээ мөн тоогүй юм боллоо гээд л
  • Zochin 2017-08-02 03:57:44
    Iim bol huuliin baiguullaga gej baigaad yah ve!aimaar yum Battulga ta iim yum hiihiin bol ogtsoroo!
  • bold 2017-08-02 03:53:02
    mongol iim baigaan ene uhaantai bolj bichih gej oroldood baigaa hvn torhtei sarmagchin guidaaas bolj baigaa .oor yuch bvteej chadahgui nowshnuud
  • zochin 2017-08-02 03:36:20
    ugaas ene zaluuchuudiin huvd uls teriin zolios, zohiomol herguud gedeg ny todorhoi baisan doo,
    • Zochin  2017-08-02 08:44:29
      Zohiomol hereg yum bol batlaga zohioson humuusiig n hun gutgesen zuil angiar shorond suulgachihaach chadahgui chatsaga tsarailaad bgaa bolohoor 720 terbum unen
  • Босоо Сугараа 2017-08-02 03:20:35
    Төмөр замыг аль эрт бариад ашиглалтанд өгчихсөн ш дээ. Тэгээд манай нүүрсний орлого нэмэгдээд байгаа. Харин хаа байгааг нь зааж өгч болохгүй. Төрийн нууц.
  • zochin 2017-08-02 02:38:12
    ed nar iim l um hiih gej vhen hatah zvtgesen ni oilgomjtoi l bsan sh dee.Odoo ushuu bvr tsagaandaa garsan ajluud ih hiine dee harj l baiya
  • Зочин 2017-08-02 02:36:34
    Ойлгомжтой шүү дээ. Луйварчдыг дэмждэг, мөнгөөр санал өгсний үр шимийг ийм хүмүүс л эдэлнэ. Энэ нь хунтын дэглэм бий болохын дохио. Сайхан байна уу????
  • Ж 2017-08-02 02:18:49
    Цагаандаа гарчихсан юм бнөө
  • зочин 2017-08-02 02:15:34
    Овт шаарт байгаа мөнгөө авч ирэхийг уриалсан 49 хоног, ОВТ ШААРТ байгаа 2 "САЙХАН" хүнээ дураар нь орхидог ИРГЭНДЭЭ их "ХАЙРТАЙ" ерөнхийлөгчтэй монгол болжэ...
  • Зочин 2017-08-02 01:56:14
    Төрийн өмчит ХК-иудад 60 тэрбумынхан шигэж байрласан байдал 1. Хангамжийн хэлтэс 2. Хүний нөөцийн хэлтэс 3. Санхүү бүртгэлийн хэлтэс
  • зочин 2017-08-02 01:44:53
    Ерөнхийлөгч нь хамсаатан нь болохоор хайхаа зогсоожээ, Ийм л луйварчин ерөнхийлөгчтэй болжээ, ха ха ха
  • Иргэн 2017-08-02 01:43:04
    Мөнгө идэж уугаагүй бол эх орондоо л байна биз, ямар нэгэн асуудалтай болоод л зугатаа биз, мөнгө идсэн нь хожоод л ЖИРИЙН АРД ТҮМЭН ЯДУУРААД
  • Төмөр замчиг 2017-08-02 01:42:39
    Зохиомол хэрэг гэж юү гэж хуцаад байна. Баримт нотолгоотой хэрэг шүү. Шударга ерөнхийлөгч өөоөө хамсаатан болохоор ингэж байгаа юм.
  • Ха 2017-08-02 01:34:41
    hehe зохиомол хэрэг юм чинь хаана шүү дээ
  • зочин 2017-08-02 01:34:04
    саруулаа чи эруул байна уу батсайхан д бат эрдэнэ п бат эрдэнэ энэ гурав нэг хун уу гурван хунуу мэдээ бичиж чадахгуй бол битгий солиотой юм сараачиж бай