“Тэтгэврийн зээлд жилийн 24 хувийн хүү ногдуулж буй нь бодит байдалд нийцэхгүй”

Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй хийсэн хэлэлцээрийн явц, хэрэгжилт, гарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцон ярилцав.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы танилцуулснаар ОУВС-ийн ажлын хэсэг өнөөдөр төгсгөлийн уулзалтаа хийх аж.  Хэлэлцээр амаргүй нөхцөл байдалд явж байгаа. Монголбанкны хувьд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.

Мөн ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-ийн зүгээс шүүмжилж буйг Монголбанкны ерөнхийлөгч хэлллээ.

Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк 1,3 тэрбум ам долларын санхүүжилт хийх ёстой. ОУВС, Азийн хөгжлийн банкны зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд авах ёстой зүйл биш гэж үзэж байгаа юм байна. Гэтэл монголчуудын хувьд гол барьцааны хэрэгсэл нь мал байдаг. Хэрэв ийм байдлаар үнэлгээ хийгдвэл арилжааны банкуудын байдалд мэдэгдэхүйц муу нөлөө үзүүлэхээр байдал үүсч магадгүй юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав.

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр иргэдийн цалин, тэтгэвэр, оюутны зээлийн талаар асуун тодруулж, тэтгэвэр, цалингийн зээл нь эрсдэлгүй зээл атал арилжааны банкууд мөнгө хүүлэх байдлаар, тухайлбал, тэтгэврийн зээлд сарын хоёр хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хэлж байлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой асуудлуудаар Монгол банкнаас тайлбар, тодруулга авахаар болов. 

Монгол банкнаас гаргасан албан ёсны мэдээллээс үзэхэд иргэдийн арилжааны банкуудаас авсан хэрэглээний, цалингийн, тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар 2 их наяд 845 тэрбум 310 сая төгрөг байгаа юм байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gerel 2017-08-02 11:39:04
    Mongolchuudaa buren erhiig ni ogson yum chini ajliig ni hiilgiye eronhiilogchiinhoo. Hun bur sawniihaa hemjeegeer l setgej bgaa shuu de.
    106.181.166.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-02 06:33:26
    Цементийн үнэ тогтворжуулах төслөөс зээл авсан компануудыг шалгаач үнэ буусангүй
    202.70.46.225
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-08-02 04:07:59
    Ерөнхийлөгчөө. 24 Хувийн хүү хаана байгаа юм бээ. Цаг үедээ амьдраач. Бүх банк сарын 1,5 өгч байгаа. Та мэдэхгүй лдээ. Зөвлөгч нар чинь тийм байгаа гэсэн байх
    27.123.212.134
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-08-02 03:40:51
    tegeveriin zeelbatalgaatai zeel, zeeldegch uhlee gehed ur huuhed ny batlan daagch baidag, naidvartai zeelend iim ender huu avdag ny uneheer tom daramt
    122.201.31.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-02 03:19:04
    Монголд байгаа банкууд зөвхөн мөнгө хүүлэх бодлого явуулж хэрэгжүүлж байна шүү дээ...
    27.123.213.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Цог 2017-08-02 03:17:51
    Монгол банкныхан жил бүр өчнөөн тэрбумыг шагнал урамшуулал, буцалтгүй тусламж нэрийдлээр өөрсдөдөө мөнгө олгодог асуудлыг бүр зогсоож АТГ-д өгч шалгуулах ёстой
    202.21.114.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ... 2017-08-02 02:33:50
    uidamtgai gedeg ni hedhen honogiin umnu suid bolood baisan odoo bolohoor hunii ajil hiilgehgui duudaad ch geh shig uulzaj asuuj am heleeree yariltsaj baij ajil ...
    202.21.103.150
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-02 01:47:28
    Энэ нэг боловсрол багатай нөхөр ажлыг нь хийлгэхгүй байн байн дуудаад байх юм аа
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-02 01:39:08
    за еренхийлегч минь танилцаад л байх юм ойлгодогч юм уудаа зевлехууд нь енеех задгай цагаан хятадын шээс чонын бэлтрэг гээд л олны танилууд л байх юм юугаа ч зе...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-08-02 01:21:34
    Хэнч бодвоос бичээрт байгаа мал барцаалан зээл олгох утгагүй зүйл шүү дээ ган гачиг чоно хулгай олон эрсдэл бий
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах