Ширэн бээлийтнүүд олимпийн бэлтгэлээ Японд хангана
Япон улсын Шизүока мужийн Шимада хотын төлөөлөгч нар манай улсад айлчлал хийж, өнөөдөр ЗАГХА, Биеийн тамир, спортын газрын удирдлагуудтай уулзалт хийв.

Тус уулзалтад БТСГ-ыг төлөөлж Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Гадаад харилцаа, мэдээлэл технологи, статистикийн хэлтсийн дарга Н.Оюунбат нар байсан бол нөгөө талаас Японы Шимада хотын засаг дарга Сомэяа Кинүё, Шимада хотын Боловсролын газрын дарга Хамада Казүхико тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Айчлалын зорилго нь гурван жилийн дараа Японы нийслэл Токио хотод болох зуны олимпийн наадамд оролцох Монголын Үндэсний шигшээ багийн тамирчдыг Японы Шимада хотод бэлтгэл хийлгэх талаар санал солилцсон юм.

Энэ ажлын эхлэл болгож, Монголын боксын шигшээ багийн тамирчдын “Токио-2020” олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг Японы Шимада хотод хангах, хамтран ажиллах санамж бичгийг таван сарын өмнө байгуулж байв. Хоёр тал энэ уулзалтаас шийдвэрлэсэн асуудлаас гадна спортын бусад төрөл дээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.