Х.Баттулга: Хүн, нам солигдсон ч бодлого үргэлжлэх ёстой

Ерөнхийлөгч Х.Баттулга ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар зуншлага, өвлийн бэлтгэл, ургац, үр тариа, хадлангийн байдал, мал, мах бэлтгэлийн талаар ярилцав.

Энэ зун хур бороо багатай, нийт нутгаар маш гандуу, говийн аймгуудын нутгаар маш их гантай байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга ярианыхаа эхэнд дурдаад хадлан, ургац алдах, гурилын үнэ өсөх, зуд болох зэрэг эрсдэл үүсэх төлөвтэй байгаа тул асуудал үүссэн хойно бус, үүсэхээс өмнө урьдчилан харж, төлөвлөж ажлаа хийх хэрэгтэй гэлээ.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн танилцуулснаар нийт нутгийн 60 хувь гандуу, 24 хувь нь гантай байгаа бөгөөд ургацын 40 хувийг алдах төлөв үүсчээ. Ургац, хадлан бэлтгэх, мал өвөлжүүлэх, мах бэлтгэх, экспортлох чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байгааг тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Сонгуулиар өмнөх хүн, нам нь солигдсон ч хүнс, хөдөө аж ахуйн бодлого үргэлжилж байх ёстой. Монгол хүн, монгол мал солигдохгүй” гээд Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа “Шинэ сум” төсөл, ХАА-н бирж зэрэг ажлуудыг санаачлан хийж байсныг онцоллоо. Мөн Чингис бондын мөнгөнөөс мах, ногооны зоорь, хүлэмжийн аж ахуй зэрэгт зарцуулж байсан. Ингэж тариаланчдыг дэмжих ёстой. Газар тариаланг байгаль, цаг уурын нөхцөлөөс үл шалтгаалан усжуулах бүрэн боломжтой. Малын вакцинжуулалт, Сонгинын Биокомбинатын үйл ажиллагаа, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангах зэрэг асуудалд анхаарах ёстой санууллаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны МАА-н бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар оролцлоо гэж Ерөнхийлөгчийн ХМА-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ОДоржпүрэв 2017-08-02 11:13:31
    Намаар,шашинаар,бүлгэллүүдээр талцдгаа зогсоо!!!
    112.72.11.101
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-08-02 06:10:45
    Putin wanna be
    103.229.120.39
    Мэдэгдсэн Хариулах
  • од 2017-08-02 06:00:59
    а лтанхуяг эдийн засгаа унагаачихаад юу зөвлөх бол хийсэнхэргийг нь шалга
    103.212.118.71
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-08-02 05:24:01
    hunsnii ayaulgui baidliig hangahad erunhiilegch min tuushtai anhaaral tavij hyatdaas avaad baigaa nogoog eknii eeljind horiglomoor baina.
    103.26.193.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяраа 2017-08-02 03:22:30
    Нам, хүн солигдсон ч Женкогийн гар дүрээтэй байх ёстой болж байна уу.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-08-01 17:32:14
    Төрийн өмчит ХК-иудад 60 тэрбумынхан шигэж байрласан байдал 1. Хангамжийн хэлтэс 2. Хүний нөөцийн хэлтэс 3. Санхүү бүртгэлийн хэлтэс
    103.26.194.67
    Мэдэгдсэн Хариулах
  • Хахаха  2017-08-01 16:42:36
    Хахаха Баттулга голог ичихчгуй хуцах юм аа. Сайд байхдаа бух ажлыг нураачхаад одоо бусдад ажил хийхийг заах юм гэнэ.
    67.111.249.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-08-01 15:02:02
    Ерөнхийлөгч маань ЕС-н ажлыг давхар хмйгээд байна уу даа
    103.212.119.247
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-01 14:43:52
    энэ еренхийлегч явахгуй ах лах зевлех нь задгай цагаан хуулийн зевлехеер баасанг авбал таарна зи гэж хятадын шээс чонын бэлтрэг яана даа хэцуудээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн  2017-08-01 11:30:07
    дэлхийн хэмжээнд сэтгэж яриач дээ ерөнхий сайдын ажлыг хийх гээд байна уу даа
    202.72.242.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Санаа 2017-08-01 10:29:11
    Ерөнхийлөгч нам бус биш юмуу дандаа л намчирхах юм.Эх орон, ард түмнийхээ төлөө юм хийгээч зөндөө л хийх зүйл байна
    66.181.189.184
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-08-01 10:14:28
    2012-оос 2016 онд АН улс орныг, эдийн засгийг сүйтгэж байсаныг үргэлжлүүлэх ёстой,,,,, гэх гээд байна уу, ха ха ха
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах