Би өмчтэй хүн
“Амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх нь хүний үндсэн гурван эрх юм” гэдэг лебирал үзлийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Манай улс ардчилалд шилжсэнээр тэдэнтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдсэн билээ. 
 
Монгол хүн өмчтэй болох хуулиар зөвшөөрөгдсөн эхний алхам бол малыг малчдад, орон сууцыг иргэдэд үнэ төлбөргүй хувьчилсан явдал. Өмчилсөн малынхаа тоо толгойг өсгөхийн төлөө малчид хөдөлмөрлөсний үр шимээр өнөөдөр “60 сая малтай орон” болсон. Малчин хүн дуртай үедээ малаасаа зарж, бэлэглэж, солилцоо хийж болно. Бүр өмчөө зараад хот суурин бараадаж, байр машин аваад, дэлгүүр худалдааны төвд өөрийн гэсэн амжиргаа залгуулах бизнестэй болсон нь ч олонтаа. 
 
Өөрийн нэр дээр өмчилсөн байраа барьцаанд тавьж, авсан мөнгөөрөө ажлын байр бий болгосон жижиг дунд үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээ эрхлэгчид ч зөндөө бий. Эдгээр өмчтэй, ажилтай, орлоготой иргэдийн нуруун дээр тусгаар улс тогтнодог гэхэд хол зөрөхгүй. 
 
Хувийн машинаа барьцаалаад хэдэн төгрөгөөр нь аялаад ирж болно, хүссэн тавилгаа авч гэрээ чимж болно, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ч шийдчихэж болно. Өмчтэй хүн эрх чөлөөтэй, амьдралаа сэтгэл хангалуун өнгөрүүлнэ. 
 
Харин энэхүү амин эрхэнд хэн халдаж болзошгүй вэ? 
 
Хэн нэгэн этгээд хулгайлж, луйвардаж, залилж авсан бол төрийн хуулийн дагуу шийтгүүлж, өмчийг чинь танд эргүүлэн авч өгнө. Гэтэл төр өмчинд чинь халдвал хэн түүнийг “өмөөрөх” билээ...
 
“Хувийн өмч, төр хоёр эрс тэс зан араншинтай хоорондоо таардаггүй хүмүүс шиг гэж ойлгож болно. Учир нь хувийн өмчийг шударга, чөлөөт, бүтээлч, өрсөлдөөнт, эрэлттэй гэх мэт шинж дагалддаг бол, төрийг дагалдан хүчирхийлэгч, дангаар ноёрхсон, өрсөлдөөнгүй, бусдын хөдөлмөрийг мөлжсөн, танил тал дээр тулгуурласан, авилгач гэх мэт шинж гарч ирдэг. Иймээс энэ хоёр бие, биедээ харшилтай байхаас өөр арга байхгүй” гэж философийн ухааны доктор Б.Батчулуун тодорхойлсон байдаг. 
 
Төрийн нэрээр ирсэн цагаан захтан таны өмчийг булаавал яах вэ?
 
“-Улсын бүртгэлийн газрын даргын үүрэгдсэнээр хөршийн маань байрны ордерийг төрийн эзэмшилд гаргажээ. Тэр дагуу “Өмчийн харилцааныхан” тэднийхийг байраа суллаж өгөхийг шаардав. Учир нь, байраа худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус, анхнаасаа улсын мэдэлд байсан байр гэнэ. Ингээд хурааж авсан байрыг зараад иргэдэд бэлэн мөнгө болгон тараана гэж төр шийдэв” 
 
Энэ тохиолдолд бэлэн мөнгө авахыг хүссэн залхуу цөөнх баярлаж, харин өмчдөө тулгуурлан ажиллаж амьдарч буй олонхи эсэргүүцэв. Ийм шийдвэр гаргасан төрийн эрх баригчдын эрсэг санал өгөв. 
 
“-АНхаа МАНдах хоёр байнгын өрсөлдөгч. Анхаа саяхан шинэ машин авч бизнестээ хэрэглэж эхлэв. Хүчин чадал нэмэгдсэн тэдний ажил ч өөдлөөд ирлээ. Харин Мандах төрд ажилладаг найз Нямаадаа “шордож” гүтгэсээр байгаад өмчийг нь хураалгаж чадлаа. Ингээд хамгийн түрүүнд банк дүүрэн бензинийг нь соруулж, Нямаагийн хүүгийн машинд талыг нь хийж өглөө. Улмаар шинэ хөдөлгүүрийг нь өөрийн хуучнаараа солив” 
 
Энэ хооронд шүүхээс хүний өмчийг хэлцэл хийхгүйгээр хууль бусаар авсан төрийг буруутгалаа. Ийм шийдвэр гарна гэдгийг мэдэж байсан хуйвалдагсад шийдвэр гүйцэтгэх хугацаанаас өмнө илүүг тонож дээрэмдэхийн төлөө өдөр шөнөгүй “хөдөлмөрлөсөөр”...
 
Энэ бүхнийг би дуугүй л харж байв. Яагаад гэвэл миний машиныг булаагаагүй, өөрийн байрандаа өмнөх ажлаа хийгээд л амьдарч явна. Харин маргааш миний өмчийг булаавал хэн өмөөрөх билээ... 
 
С.Оюу
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-08-01 13:21:50
    1-2 р бүсийн хашааг 20 сая төг-н урьдчилгаа өгөөд хотын мэдэлд авна гээд байгаа зөв юм уу
    66.181.182.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэт 2017-08-01 08:43:03
    Эрдэнэт гэдэг намайг. Үе, үеийн УИХ, Засгийн газар надаас мөнгө авч цалинждаг байсан. Би нас ахиж, чадал жаахан буурч байгаа шүү.
    122.201.24.230
    Мэдэгдсэн Хариулах