Сэрэмжлүүлэг: Хүр эрвээхийн тоосонцор нүдэнд орвол сохрох аюултай
Сэлэнгэ, Орхон аймгийн нутгаар ихээр үзэгдэх болсон Өрөөсгөл хүр эрвээхийн нүүдэл Нийслэл Улаанбаатарын хойд хэсгээр, зуслангуудаар  үзэгдэж эхэлсэн байна.

150 км хүртэл газар нүүдэллэдэг, уг эрвээхий нь харшил үүсгэдэг, тоосонцор нь ихээр нүд рүү орвол сохрох хүртэл аюул  учруулж болно гэдгийг эмч нар хэлж байна.

Энэхүү эрвээхийн нүүдэллэх нь хугацаа нь 7-10 хоног хүртэл үргэлжилдэг аж. Гэрэлд дуртай, идэвхитэй цаг нь 22.00-02.00 цаг хүртэл байдаг юм байна. Иймд идэвхитэй цагуудад нь тагт, салхивчаа хааж байхыг анхаарууллаа.
 
2016 онд манай орны 16 аймгийн 80 сумын ойн сангийн 680.000 га талбайд хөнөөлт шавьж тархаж, 69 сумын 590.000 га талбайд Сибирийн хүр, өрөөсгөл хүр, Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавьжийн голомт үүсээд байгааг БОНХАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-аас тогтоосон байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймаг Мандал сум нь өрөөсгөл хүр эрвээхэй голомттой сумдад хамаарч байгаа бөгөөд энэ оны хаврын судалгаагаар 8000 га талбайд “Өрөөсгөл хүр эрвээхэй” өндөг тархаж, голомттой 5000 га талбайд өндөгний тэмцлийн ажлыг явуулсан боловч үр дүн , ойн санд ихээр хохирол учруулсаар байгаа аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.