Вангийн цагаан уулын тахилга энэ сарын 11-нд болно
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт  оршдог эртний тахилгат Вангийн цагаан уулыг энэ сарын 11-нд тахихаар болжээ.

Халхын хэцүү То ван Б.Тогтохтөрийн түүх, хууч яриатай холбогддог энэ уулын тахилгын бэлтгэл ажил хэдийнээ эхэлжээ.Вангийн цагаан уул  нь их талын дунд оршдог учир бараа нь 40-150 километрийн алсаас харагддаг. Уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газар бий.

Уулын тахилгыг 1937 онд хааж, 1990 онд буцааж сэргээснээр өдгөө гурван жил тутамд тахиж байна. 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.