Үерлэсэн голын усанд орохгүй байхыг анхааруулж байна
Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж Нийслэл хотоос хөдөө орон нутгийг зорьсон иргэдийн урсгал, хөдөлгөөн нэмэгдсээр байгаа. 
 
ЦУОШГ-ын мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг, аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
 
Иймээс аялал зугаалгаар яваа иргэд болон үер, усанд автаж болзошгүй эрсдэлтэй газар оршин суугаа иргэд гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж,
 
  • Малаа хариулах, эрэл хайгуулд гарах, амралт зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авах,
  • Үертэй гол, мөрөн, нуур, цөөрмийн усанд орохгүй байх, батлагдсан гарам, жимээр явах,
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,  архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.