Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд долдугаар сарын 31-ний 23:00 цагаас энэ сарын 10-ны 23:00 цаг хүртэл 21-р хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.

Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулаад байна. Үүнд:

  • Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”,  Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”, Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замналдаа орох,
  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”  чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замналдаа орох,
  • Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”  чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж  Ханын материалын эцэс дээр буцаж эргэхээр өөрчлөлт орлоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.