Монгол бөхчүүдийн эвдсэн сүмогийн дээд амжилтууд

Мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн буюу Нагоя башёд ёкозуна Хакүхо М.Даваажаргал нийт даваагаа 1050 бролгосноор 1988-2011 онуудад дэвжээнд гарахдаа 1047 давсан алдарт озэки Кайогийн дээд амжилтыг эвдсэн билээ. Энд тэмдэглэхэд, сүмогийн түүхэнд хамгийн олон даваатай шилдэг 10 бөхийн жагсаалтын зургаад учраа нараа 927 удаа өвдөг шороодуулсан манай ууган сүмочдын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням бичигддэг ажээ.
 
Хакүхо түүнчлэн макүүчи буюу дээд зиндаанд 2006 оноос хойш 39 дэх тэмцээндээ түрүүлсэн юм. Дээд зиндаанд түүнээс олон удаа башёгийн түрүү авсан бөх үгүй. Их аварга Тайхо 1930-1971 онуудад 32, Чиёнофүжи 1981- 1990 онуудад 31, харин Асашёрюү Д.Дагвадорж 2002-2010 онуудад 25 удаа түрүүлж байжээ.
 
Хакүхо хамгийн олон буюу 13 башёд нэг ч уналгүй босоо түрүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтээр 1936-1943 онуудад найман тэмцээнд босоо аваргалсан Фүтабаяамагаас хол тасарчээ. 2004-2006 онуудад таван удаа нэг ч уналгүй түрүү авсан Асашёрюү Д.Дагвадорж энэ жагсаалтын долоод бичигддэг байна.
 
Дээд зиндааны хамгийн олон барилдаанд давсан бүх цаг үеийн шилдэг бөх бол мөн л Хакүхо. Тэрээр дээд зиндааны 956 барилдаанд учраа нараа унагажээ. Түүний ард 879 даваатай Кайо жагсдаг бол 697 даваатай Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-т бичигддэг аж.
 
Хакүхогийн эвдсэн өөр нэг дээд амжилт гэвэл тэрээp нэг жилийн зургаан тэмцээний 90 барилдаанд хоёр удаа (2009, 2010 онуудад) дараалан хамгийн их буюу 86 давсан юм. 2005 онд 84 барилдаанд давсан Асашёрюү Д.Дагвадорж удаалдаг байна.
 
Тэмцээний ялагчийг тодруулах нэмэлт барилдаанд хамгийн их барилдаж давсан бөх бол мөн Хакүхо (10-6). Их аварга Таканохана 11 нэмэлт барилдаанд түүнтэй адил арван удаа хүч үзсэн ч тавд нь л учраагаа өвдөг шороодуулжээ. Энэ жагсаалтын зургаад бичигдсэн Асашёрюү Д.Дагвадорж зургаан нэмэлт барилдааны тавд нь давж байсан үзүүлэлттэй.
 
Ийнхүү Хакүхо сүмогийн зургаан дээд амжилтыг эвдээд байгаа билээ. Дахин дөрвөн башёд барилдахад л  тэрээр ёкозунa цолтойгоор хамгийн олон тэмцээнд зодоглосон үзүүлэлтээр домогт их аварга Китаноүмигийн урд гишгэнэ. Ёкозуна цолтойгоор Китаноүми 63, манай сүмоч 60 башё л хүч үзжээ.
 
Үүнээс гадна Хакүхо дараалан аваргалсан тэмцээний тоогоор (долоо) Асашёрюү Д.Дагвадоржтой тэнцээд байгаа юм. Энд онцлоход, Асашёрюү Д.Дагвадорж нэг жилийн (2004) зургаан тэмцээний бүгдэд нь түрүүлсэн цорын ганц сүмоч билээ.
 
Манай сүмочдоос өөр нэг дээд амжилт эзэмшигч бол Кёкүтэнхо И.Цэвэгням. Тэрээр дээд зиндаанд хамгийн олон удаа барилдсан (1470) бөх юм. Дээд зиндаанд Кайо 1444, Такамияма 1430 удаа хүч үзэж байжээ. Үүнээс гадна тэрээр сүмогийн дэвжээнд хамгийн олон барилдсан бөхчүүдийн жагсаалтад Ошиогийн дapaa (Ошио -1891, Кёкүтэнхо-1870), дээд зиндааны хамгийн олон башёд хүч үзсэн бөхчүүд дунд Кайогийн дараа (Кайо-107, Кёкүтэнхо-99) тус бүр хоёрт бичигддэг ажээ.

Зууны мэдээ
Б.Түшиг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bainga ta naraaraa baharhadag syy!!! 2018-05-29 09:10:46
    Manai agyy abraga Hokuho bol ynemlehyi ikhe abraga yum daa!!daraa ni manai Dabgaa,Kuktenhe geed olon abraga baina daa!!tedendee bainga l sain saihan tengertei y...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2017-10-01 05:54:39
    Хувилай хааны эзэгнэж чадаагуй газар орныг манай тамирчид эзэгнэх тавилантай байжээ. бахархаж байна сумоч нараараа.
    202.21.109.141
    Мэдэгдсэн Хариулах