Авто сургуулийн гүүр хүртэлх замыг хаана
Өнөөдөр 23:00 цагаас эхлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, наймдугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл дээрх маршрутын авто замыг хаах юм байна.

Авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто зам барих ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа дээрх ажлын хүрээнд хэсэгчлэн зам хаахаар болсон нь энэ аж. Зам хаасны дараа 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.