Нийслэлд  шүлхий өвчин гарч, мал амьтдыг гаргалаа
Нийслэлийн СХД-т малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан өвчний голомтыг таслан зогсоох зорилгоор тус дүүргийн нэгдүгээр хорооны 11 дүгээр хэсгийн долоон өрхийн 106 толгой үхрийг хүн амын нягтрал суурьшлын бүсээс шилжүүлжээ.

Шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А” ангилалд багтдаг, маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамран сум, аймаг, улс, тив, дэлхийд дамжин тархах аюултай, эдийн засгийн ихээхэн хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин юм.

Адуунаас бусад мал буюу салаа туурайтай зэрлэг амьтад уг өвчнөөр өвчилдөг байна. Өвчний нууц үе 1-14 хоног аж.

Тэгвэл, малын гэх тодотголтой шүлхийн вирүс хүнд ч халдварладаг. Шүлхийн вирүс хүний хувцсан дээр гурван долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн энэ хугацаанд очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж чадна. Ийм учраас шүлхийгээр өвдсөн мал амьтанд үзлэг, шинжилгээ хийдэг буюу шүлхийн вирүсийн судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг, мал аж ахуй эрхэлдэг газруудаар очихыг нь тодорхой хугацаагаар хориглодог журамтай. Хүний шүлхий харьцангуй ховор тохиолддог учраас уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн талаарх баримт анагаах ухааны түүхэнд маш тодорхой тэмдэглэгдэн үлддэг аж. Ер нь хэвийн үйл ажиллагаатай хүн шүлхийгээр өвдвөл хүндрэх нь бага байдгаас гадна уг өвчин хүнээс хүнд дамжин халдварлахгүй юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-07-31 05:29:50
    хун мал нь ялгагдахаа байчихсан байхад чинь яаж малаа хотоос гаргах юм бэ малаас дор амьтад хотод мен ч олон бийдээ хутнээс дээр мал бол харин байдаг л юм даа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • gargah heregtei 2017-07-31 05:03:51
    hotiin nogoon busad mal malladag irgediig horih heregtei sh dee. maliin otog buuts n uul ovoo bolood horhoi shavij diildehee bailaa. bushuuhan gargaarai.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2017-07-31 09:48:31
      Ёстой зөв. Зуслангийн бүсээс хол хөөж гаргах хэрэгтэй. Баас шээснь дийлдэхгүй. Мал шиг эзэнтэй нь ногоон бүсээс хөө
      202.70.46.234
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-07-31 04:48:43
    хотын удирдлага цаасан дээр ажиллахаа хэзээ болио. СХД ийн 22 хороонд мал задгай бэлчиж байна. ШҮлхий асар өргөн хүрээнд тархлаа.Иргэд зүсландаа гарч чадахгүй
    122.201.24.77
    Мэдэгдсэн Хариулах
  • хорионд орсон хүн 2017-07-31 04:43:51
    хот орчин, Зуслангийн хавийн малыг хотоос нэн яаралтай гаргах,.Хотын удирдлага шүлхий гарсан газруудад хэт хойрго хандаж байгаагаас энэ өвчин газар авлаа
    122.201.24.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын захиргаа 2017-07-31 04:20:13
    Хотоос бүх малыг гаргахыг Бүгд дэмжиж байнаа Даруй гаргаарай !!!! Тэгэхгүй бол хотынхон бослого гаргана шүү !!!
    139.5.219.81
    Мэдэгдсэн Хариулах