Төрийн өндөрлөгүүдийг цоохор ирвэсийг хамгаалах дээд хэмжээний уулзалтад урьжээ

Ирэх сарын 24-25 нд Киргиз улсад цоохор ирвэсийг хамгаалах дээд хэмжээний уулзалт болохоор товлогдсон. Тэгвэл уг уулзалтад  манай төрийн өндөрлөгүүдийг ирж, оролцохыг урьсан байна. Тодруулбал, Киргиз улсын Бишкек хотноо болох тус уулзалтанд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол нарыг уулзалтад оролцохыг Киргиз улсаас урьжээ.

Киргизийн Ерөнхийлөгчийн ивээл дор болох дээд хэмжээний уулзалтаар цоохор ирвэсийг хамгаалах төсөл хэрэгжүүлж, хууль бус агнуурын золиос болон тоо толгой нь цөөрсөөр байгаа энэ амьтныг хамгаалахад дэлхий нийтийг анхаарлын хандуулахыг зорьж байгаа юм байна.
 

Б.Сансар
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үочин 2017-07-30 12:21:32
    цоохор ирвэс, авилгал,хууль бус ажиллагаа,шонхор шувуугаар хоолоо олдог хүмүүс очихуу.