Бумбын их тахилга болж байна
Өнөөдөр Налайх дүүргийн "Сайн Номуун хийд"-д бумбын их тахилга болж байна. Тус хийд нь Энэтхэгийн  “Гоман” дацангийн эрдэмтэн лам нарын хамтаар “Түмэн” бумбаны тахилгыг 2013 оноос эхлэн жил бүр сүсэгтэн олонд зориулан хуран үйлдэж буй юм.

Бумбыг бүтээхээс эхлээд айл гэрт залагдах хүртэл маш хүндэтгэлтэй хандах ёстой аж. Учир нь бумбанд бэлгэдлийн чанартай эд эдлэл, бидний амьдарч буй хорвоо дэлхийн өнгөтэй өөдтэй, сайн сайхан бүхний дээжис, ховор нандин зүйл бүгд багтсан байдаг. Бумбыг газарт тавих, хир буртаг шороо тоостой орчинд байлгаж болохгүй. Учир нь бумба нь айл гэрийн эд, эдлэл хишиг буяны тэнгэр орших ариун сав гэж үздэг тул нандин байх ёстой гэнэ.

Дашрамд дурдахад, тус хийд нь энэ жил жишиг хийдээр шалгарчээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2017-07-28 11:46:44
    Ta nar naad soliorloo bolivol yasan yum be?
    160.245.112.253
    Мэдэгдсэн Хариулах