Хөрөнгийн бирж ажилчдынхаа цалинг бууруулсанаар хэмнэлт хийж чадах уу
Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд Монголын хөрөнгийн биржийн энэ оны санхүүгийн байдлаас шалтгаалан 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн төсвийн хэмнэлтийн горимд шилжиж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Тус газраас энэхүү хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, цалинг 30%-иар бууруулах, зардал хэмнэх зэрэг орж байгаа бөгөөд ойрын хугацаанд Монголын хөрөнгийн биржийн илүүдэл орон тоог багасгах, 2014 оны үлдэж буй саруудад томоохон худалдан авалт хийхгүй байх бодлого баримтлан ажиллах юм байна.

Тэгвэл тэдний энэхүү үйл ажиллагаа нь тийм ч үр дүнтэй биш гэдгийг иргэд хэлж байна. Жирийн ажилчдын цалинг хасаж хэмнэлт хийх нь төсвийн хөрөнгийг хэмнэж буй хэрэг биш  хэмээн тэд үзэж байна. Үнэхээр л төсвийн хөрөнгийг хэмнэхийг хүссэн бол дарга нар нь өөрсдийнхөө эдэлдэг эрх ямбын хүрээн дэх төсвийг хасах хэрэгтэй гэдгийг  хэлж байна.Түүнчлэн жирийн ажилчдыг биш эрх үүрэг нь давхардсан дарга нарыг халах нь зүйтэй хэмээж байна.Сүүлийн үед эдийн засгийн хямралтай холбоотойгоор төсвийн байгууллагуудад хэмнэлт хийж, илүү дутуу зардлаа танахыг үүрэгдээд байгаа билээ. Харин тэд энэхүү үүрэг даалгаварыг жирийн ажилчдын цалинг хас гэж ойлгодог нь  туйлын харамсалтай.

Уг нь дарга нар байгууллагын унаагаар эхнэр хүүхдээ зөөхөө больж нэг газар ажлаар явахдаа арад, хорин хүн дагуулж явдагаа больвол энэ жинхэнэ хэмнэлт болох бус уу,

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-07 03:37:53
    Ер нь хямралын үед ажчилчидаа цомхотгол биш,удирдлагын зардлаа хасах хэрэгтэй байдаг. Үүний гол масс нь цалин явж байдаг.Тэгэхээр энэ нь зардал хэмнэхээс гадна ажилчидаа авч үлдэхэд үр дүнтэй арга байх шүү,,Манайхан дэндүү нэг өнцөгөөс харж туйлширдагаа б
    202.170.93.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Ангар 2014-08-07 02:08:19
    1-2 төгрөгийг бол хэмнэх байх шүү. 1 төгрөгнүүд чинь нийлээд мянга, сая болдог биз дээ.
    112.72.13.123
    Мэдэгдсэн Хариулах