Тусгаар тогтнолын талбайд иргэдэд үзлэг шинжилгээ хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00-17:00 цагт:
2019 онд “Ази Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах, хамруулан хөгжүүлэх” IV Конгрессыг "Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах" гэсэн сэдвийн дор Монгол Улсад зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан ХНХЯ, СЗСҮТ хамтран тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах хүрээний анхны уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хаана: Гэсэр сүмийн хажууд байрлах HOLIDAY INN зочид буудалд ы 11 цагт Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг дээр "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр" ийг тохиолдуулан Иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулна.

10:00 цагт: “Дэлхийн хепатиттай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан ХӨСҮТ-д мэдээлэл хийж, үзлэг шинжилгээ зохион байгуулна. Мөн 14:00 цагт тус төвийн амбулаторийн хүлээн авах хэсгийг Омбул ХХК-иас тохижуулсан ажлыг хүлээж авах ёслол болно.

11:00-13:00 цагт: “Дэлхийн хепатиттай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран иргэдэд дотор ЭХО, элэгний В, С вирүсийн түргэвчилсэн оношилгоо, ясны сийрэгжилт, биеийн ерөнхий үзүүлэлт, хооллолтын үзлэг шинжилгээ хийнэ. Хаана: Тусгаар тогтнолын талбай

11:00 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийнэ.

11:10 цагт: "Хааны эрэлд-2017" олон улсын сургууль амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр "Хэвлэлийн өдөр" зохион байгуулагдана. Энэ өдөрлөгөөр гадаадын цэргүүд болон монгол цэргүүд амьд гарах арга ухаан, "үймээн самуун"-тай цагийн байдлыг хэрхэн намжааж буй тухай сурвалжлах боломжтой. Сэтгүүлчдэд зориулсан унаа СТӨ-нөөс хөдөлнө.

14:00 цагт: Төрийн ордны их танхимд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 96 жилийн ойн баярын хурал болно. Хуралд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон уг салбарын төрийн болон хувийн байгууллагын удирдлагууд, ажилтан, албан хаагч, ахмад холбоочид нары 1000 орчим хүн оролцох юм.
 
20:00 цагт:
Ази Номхон Далайн 31 дэх Жемборигийн нээлтийн арга хэмжээ “Найрамдал” цогцолборт болно. Үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн тэргүүн Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Их Хурал Засгийн Газрын гишүүн, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монгол Улсын Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын Дарга О.Алтансүх, Монголын Скаутын Холбооны Ерөнхийлөгч Л.Байгалмаа, АНДБ-ийн Скаутын товчооны дарга Paul Parkenson, АНДБ-ийн орнуудын холбоодын хүндэт төлөөлөгчид, скаут мастерууд, олон улсын сайн дурын үйлчилгээний багийхан болон 4000 скаутууд оролцоно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.