Утаа ихээр ялгаруулж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй их багтаамжийн автобуснуудын утаанд хэмжилт, шалгалтыг хийж байна. Тус хэмжилт, шалгалтыг нийслэлийн Тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон Техникийн үзлэг, оношилгооны төвийн инженерүүд хамтран явуулын хэмжилтийн багажаар хийж гүйцэтгэж байгаа юм.

Тус шалгалт нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Автотээврийн тухай хуулийн хэрэгжилт”, “Дизель хөдөлгүүрт автомашин-Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга”, MNS 5014:2009 улсын стандартын мөрдөлт, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилготой аж.

Нийтийн тээврийн хэрэгслийн утаанд хэмжилт хийх үед MNS 5014:2009 улсын стандартаас илүү хэмжээгээр утаа ялгаруулж байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаж, тухайн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад зөрчлийг арилгах үүрэг даалгавар өгөн ажиллаж байгаа юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ДЭМИЙ Л ИЙМ ЮМ ЯРЬДАГ ЮМ 2017-07-27 10:04:59
    ТЭГВЭЛ БАРАГ БҮГД ЗОГСОХ ЮМ БАЙНА Л ДАА
    202.72.245.206
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-27 09:34:58
    ихэнх автобус хар утаа саагуулаад хүн алах шахдаг шүү
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах