Өлзийт суманд цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Баруун булагийн Төмөр аягат хэмээх газар малын гоц халдварт цэцэг өвчний голомт үүсч, тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмд шилжжээ.

Тус аймгийн малчин Ч- ийн 60 гаруй хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг өнгөрөгч баасан гаригт сумын малын эмч дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабортори руу явуулсан байна. Уг шинжилгээгээр цэцэг өвчин мөн болох нь батлагдсан тул ийнхүү 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Хорио цээрийн голомтын бүсийг таван км- ийн тойрогт тогтоож, сумын Онцгой комисс хяналтын хэсэг ажиллуулж байгаа аж. Тус голомтын бүсэд аймгийн ОБХ, МХГ, Мал эмнэлэгийн хэлтсийн хамтарсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, өвчилсөн 71 хонийг устгасан байна.

Тус суманд өнгөрсөн оны намраас эхлэн бүх суманд цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Гэвч хорио цээрийн бүсэд байгаа малчин Ч- ийнх хонин сүргээ вакцинжуулалтад хамруулаагүй байжээ.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • яана даа, харамсаж байна 2017-07-27 01:11:26
    Вакцинд хамрагдаагүй, том толгой гаргасан малчдад нөхөн олговор олгох ёсгүй.
    103.229.120.180
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-26 09:10:07
    малаа вакцинд хамруулаагуй бол бух малыг нь устгачих одоо малчид жаахан хариуцлагатай бай дандаа засгийн дэмжлэг наадам гээд байж болохгуй шуу дээ
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-07-26 09:03:42
    Yanaa ene maliin ovchin. Yam agentlag yu hiij bn aa. Mal osloo geed shoudaad baidag baahan ovchtei mal
    27.123.212.129
    Мэдэгдсэн Хариулах