Зөрчлийн хууль хэзээ хэрэгжиж эхлэх вэ

Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн  хуулийн хэрэгжилтээр  ял эдэлж байсан 4000 гаруй хүнд боломж олгож байгаа бол Зөрчлийн тухай хуулиар энгийн иргэдийн “эрх чөлөө” хязгаарлагдаж байгаа юм. Зөрчлийн хуулийн хамгийн наад захын жишээ гэхэд гарцгүй газраар гарч, олон нийтийн газар нус цэр, шүлс, тамхины иш, хогоо хаях юм бол арван мянган төгрөгөөр торгох заалттай. Мөн  хот, суурин газарт биедээ хутга, гэмтэл учруулах зэвсгийн чанартай зүйл авч явбал түүнийг нь хурааж 25 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн  талаар мэдээлээгүй, нийтийн орон сууцанд шөнийн цагаар  оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан, хог хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт хаясан,  тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн, төрийн бэлгэ тэмдгийг үйлдэх, дүрслэхдээ хуульд заасан хэмжээ, харьцааг алдагдуулсан тохиолдолд тус тусын мөнгөн дүнгээр торгох хуулийн заалттай.

Гэтэл дээр дурьдсанаас өөр 1600 гаруй зөрчлийг зохицуулсан шинэ хууль хэрэгжээд бүтэн сар болох гэж байхад ямар ч үр дүн алга. Адил хугацаанд хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль хугацааныхаа маргаашаас эхлэн бодит үр дүнгээ өгч 4000 гаруй хоригдол суллагдчихлаа. Гэвч ядаж гарцгүй газраар олноороо бэлчиж, нус цэрээ зам дээр нулимж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж агсам согтуу тавьдаг нөхдүүдийг цэгцлэх хуультай болчихоод байхад хууль хяналтын байгууллагууд яагаад ажлаа хийхгүй, хуулиа хэрэгжүүлэхгүй байна вэ.

Бид Зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар наадмын дараахан цагдаагийн байгууллагаас тодруулахад “Баяр наадам,  янз бүрийн баяр давхцаад тоо баримтыг тодорхой хэлэх боломжгүй. Нэгдсэн дүн энэ сарын 25-н гэхэд гарна” гэсэн хариултыг өгсөн.

Харин хэлсэн хугацаанд нь буюу өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Е.Лхагвасүрэнгээс тодруулахад “Мэдээлэл өгөх боломжгүй. Зөрчил гаргасан хүмүүс хуулийнхаа дагуу шийтгэгдээд явж байгаа” гэснээс өөр тоймтой хариулт өгсөнгүй. 

Хэдийгээр баяр ёслол давхцсан ч хууль бол хууль байх ёстой. Мөн хууль сахиулах үүрэгтэй хууль хяналтын байгууллагууд үүргээ биелүүлэх тангарагтай. Хэдэн зуун хүн бичиг цаастай зууралдан байж боловсруулаад хууль тогтоох дээд байгууллагаар арваад удаа хэлэлцүүлж байж баталдаг хуулийг гууль болгох эрх хэнд ч байхгүй. Тиймээс цагдаа болон хууль хяналтын байгууллагаас Зөрчлийн хууль хэзээ хэрэгжиж эхлэх вэ гэж асууя.

 

Зууны мэдээ
Б.Үенч

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-07-27 06:06:17
    juram tod bus baigaa yum bish uu? jishee n oron suutsand shono hun yum nudeed baival hen torgoh yum? yaj bagalgaajuulah yum geed asuudal bii
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • serguulch 2017-07-26 04:02:04
    zurchliin huuli dagaj murduh hugatsaa ehelsen ch torguuliin hemjee nemegdsej torguuliin huudas shineer hevlegdej bn
    66.181.176.153
    Мэдэгдсэн Хариулах
  • setguuch 2017-07-26 03:49:41
    Ene medeellig tawihaasaa umnu ydaj 1tsagdaatai uulz.Erguu ym shig ym bichihee boli.Shine huuli heregjih hugatsaa ehelsen bga ch songuuli bayr naadam gd amjaagui...
    66.181.176.153
    Мэдэгдсэн Хариулах
  • Улаан гэрэл 2017-07-26 02:28:33
    Улаан гэрлээр гарч байгаа 2 хүнийг торгоход л бусад нь айгаад ахиж улаан гэрлээр гарахаа болино ш дээ уг нь
    103.26.194.126
    Мэдэгдсэн Хариулах
  • ГЭНЭН ИРГЭД ЭЭ 2017-07-26 02:21:46
    ЭНЭ ХУУЛИЙН ХҮН ГҮТГЭХ ГЭСЭН ГАНЦ ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ Л БАТАЛСАН ЮМ Ш ДЭЭ. ОДОО ДАРГАНЦАРУУДЫГ ШҮҮМЖЛЭХ ХҮН БАЙХГҮЙ БОЛСОН. БУСАД ЗААЛТУУД ЧУХАЛ БИШ ЭЭ
    202.72.245.209
    Мэдэгдсэн Хариулах