Б.Цогтгэрэл: Хоёр Элчин сайдыг эгүүлэн татахаас илүү, Хойд Европын орнуудтай харилцаагаа хумьж байгаа нь асуудал

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй улс төр, цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-МҮАН  энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардын намыг дэмжсэн нь ямар учиртай байв. Сонгуулийн дүнд ямар дүгнэлт хийж байгаа  вэ?

-Манай нам Монгол ардын намыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж оролцсон. Эдийн засгийн хямралтай үед улс төрийн тогтвортой байдлыг онцгой чухалчилсан.

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, олон улсын валютын сангийн хөтөлбөрийн үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглах, олонх болсон намд эрх мэдлийг бүрэн өгч, үүрэг хариуцлагыг бүрэн үүрүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Дараагийн сонгуулийн өмнө буух эзэнтэй буцах мөртэй байх ёстой юм.

Нөгөөтэйгүүр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрдөө буцаан авсан нь МАН-ыг дэмжих хүндтэй шалтгаан байсан.  

-Гурван нам оролцсон энэ  сонгууль хоёр шаттай болсноороо онцлог.  Бүгд найрамдахчуудын  Олон улсын хүрээлэнгээс   нийгэм улс төрөөс өөр зүйл хүсч байна гэсэн судалгаа гаргасан байсан. Улстөрчийн хувьд та үүнтэй санал нийлэх үү?

-Улс төржилт хэрээс хэтэрч, нийгэм хар Пи Араар хооллож, шар Пи Араар амьдарч байнаа гэдгийг чинь МҮАН байгуулагдсан цагаасаа л ярьсан шүү дээ. Жирийн иргэд хийрхсэн улс төрөөс залхаж, амьдрал ахуйдаа анхаармаар байгаагаа л судалгаагаар илэрхийлээд байгаа хэрэг. Харин МАН, АН-ын гишүүдээ барьцаалсан, гишүүддээ барьцаалагдсан үндэсний хэмжээний улс төржилт чинь нийгмээр нь энэ хийрхэл рүү хүссэн ч эс хүссэн ч татаж оруулаад байна. Үндсэн хууль өөрчлөгдөж, улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулиудаа өөрчлөх замаар л засах боломж бий. Буруу дэвээд байнаа.

-Өмнөх сонгуулиудтай харьцуулахад сөрөг мэдээллээр хүмүүсийн мэдээлэл авах боломжийг дарангуйлсан  хар сонгууль болсныг  хүн болгон хэлж байна. Энэ талаар?

-Харын сонгууль гэж л нэрлэх байх. Яая гэх вэ. Бидний байгаа байдал. Бодит амьдрал энэ шүү дээ. Сонгууль гэлтгүй. Одооноос өдөр тутмын амьдрал  драм болно.  Өнгөрсөн сонгуулийн нөлөөгөөр нийгмийн итгэлцэл бүрэн алдагдсан, нийгмийн харилцааны баялаг гэж үгүй боллоо. Смарт утастай хүн бүр ямар зураг, бичлэгийг хэзээ хэнд, яаж зарах тухай л боддог болно. Би хэдхэн хоногийн өмнө хөдөө аймаг, сумдаар явахдаа тааралдсан залуусын ярианаас ийм ойлголт авлаа.  Ийм учраас ерөнхийдөө зөв байх, сэтгэхүйн өөдрөг чигтэй байх, суралцах чиглэлд соён гэгээрүүлэх их ажил зохиож, сошиал болон хэвлэл мэдээллийн хууль, журмыг цэгцлэх шаардлагатай.

-Сонгуулийн үеэр бодлого, мөрийн хөтөлбөр бараг яригдсангүй. Хов, живээр амьсгалаад дууссан. Хар сонгуулийн энэ хэлбэр, арга барил цааш улам боловсронгуй болж явах юм биш байгаа. Энэ дэвшил биш доройтол биз дээ?

-Нийгмийн ёс суртахуун, моралын уналт юм даа. Сонгуулийн хуулийн 60-аад зүйл заалт, зөрчигдсөн сонгууль болж өнгөрлөө. Хэрэгждэггүй мөрийн хөтөлбөрт сонгогчид итгэхээ больсон учир, яриад нэмэргүй гэдгээ намууд, нэр дэвшигчид мэдэж байгаа шүү дээ. Хэн  илүү муу нь хасагдах зарчмаар л явагдлаа.  С.Ганбаатар хөл, хөрөнгө муу, Ардын намын хөл, нуруу нь хөшөөд хөдөлж чадахгүй байсаар нэр дэвшигч нь уначих шив дээ.

-Сонгуулийн дараах  улс төрийн өнгийг та хэрхэн харж байна. МАН, АН, МАХН гээд тус тусад нь “зурвал”?

-Монголын нийгэм нэг их том өөрчлөлтийн өмнө зогсож байна. Энэ бол Үндсэн хуулийн шинэчлэл. Түүнийг дагасан, төрийн байгуулал, эдийн засаг, нийгмийн дэвшлийн хүлээц. МАН их сорилын өмнө зогсож байна.  МАН хэр нягт байхаас Монголын эдийн засаг, нийгэм, улс төр хамаарах байх. Парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлээд урагшлах уу, эсхүл Ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжих үү гэдгээс манай улсын цаашдын зам мөр, хөгжил дэвшил, хурд, хүчний төлөвшил цаашилбал үндэсний аюулгүй байдлын  асуудал ч яригдана.  МАН сулрах аваас, улс төрийн намуудад дахин хуваарилалт хийгдэнэ.

- АН-аас нэр дэвшигч Х.Баттулга хэр сайн удирдагч байж, юуг хамгийн сайн хийж чадах бол гэж харж байна?

-Урагшаа харж ажиллах уу, арагшаа харж ажиллах уу гэдгээс л их шалтгаалах байх. Соёл, урлаг, спорт, батлан хамгаалах салбар, чиглэлд шинэ дэвшил гарч таарна. Үндсэн хуулийн шинэчлэлд бодитой хандах аваас маш том өөрчлөлтийг манлайлж магад.

-Шинэ Ерөн­хий­лөг­чийн хамгийн эхний шийдвэр Элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг УИХ-д орууллаа. Нэг нь сонгуулиар намынхаа  сурталчилгааны ажилд оролцсон, нөгөөх нь дэмжсэн гэсэн үндэслэл яригдаж байх шиг байна. М.Энхсайханы хувьд МҮАН-ын дарга байсан хүн. Намын даргынхаа ажлыг залгамжилсан хүний хувьд та үүнд ямар тайлбар хэлэх бол?

-Элчин сайд нарыг эгүүлэн татах нь хоёр хүнийг татаж байгаагаасаа илүү, Хойд Европын хөгжингүй орнуудтай хоёр жил харилцаагаа хумьж байгаа нь асуудал юм. Миний дээр хэлсэнчлэн арагшаа харах уу, урагшаа харж ажиллах уу гээд байдаг чинь л энэ. Арагшаа харсан ийм шийдвэр бол ухралт. Ийм шийдвэр гаргахад хүчтэй үндэслэл, эрх бүхий байгууллагуудын хүчин төгөлдөр шийдвэр хэрэгтэй.

Хойд урд хоёр хөрш шигээ 10 жилээр удирдагчид төрдөг бол арагшаа харах, цэвэрлэгээ хийх хугацаа байж болох. Мэдээж хэрэг 10 жилд их ч юм хуримтлагддаг биз. Манайх шиг цаг үргэлж сонгуульдаж байдаг оронд ийм хугацаа байхгүй. Хэрүүл л нэмэгдэхээс хөрөнгө нэмэгдэхгүй, ажилд ч тус болохгүй. Харин шинэ Үндсэн хуулиар сонгуулийн циклүүдээ жаахан сунгаж, бүрэн эрхийн хугацаагаа уртасгавал өөр хэрэг.

Ухаантай хүн уужуу ханддаг, хүчтэй хүн уучилдаг, өчүүхэн хүн өс санадаг гэж үг байдаг. Харж л байя.

-Оффшорт нуусан гэх хөрөнгийн эх үүсвэрүүдийг буцааж авчрах талаар Төрийн тэргүүн маань АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдтай уулзахдаа тусламж хүссэн. Гарц, шийдэл гарах болов уу?

-Зөв л санаачилга байна. Дэмжиж байна.  Манай намаас офшорын асуудлаар гаргаж байгаа санаачилгаа Ерөнхийлөгч, УИХ-д энэ долоо  хоногт хүргүүлнэ.

-Үндсэн хууль суд­лаачийн хувьд танаас одоо яригдаж буй сэдвүүдээр асууж хариулт  авмаар байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас босч ирсэн  нэг том асуудал нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм. Тухайлбал, АН-ын зүгээс Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлавал ард түмэн хүлээн зөв­шөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлж эхэллээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ардчилсан намын Ерөнхийлөгч байх уу,  Ард түмний Ерөнхийлөгч байх уу гэдгээс л ихээхэн хамаарна даа. Ардын намын гаргасан шийдвэрүүдийг Ардчилсан намын хувьд зөв, буруу алин боловч шүүмжилнэ. Энийг бид улс төр гээд ойлгочихоод байгаа. Гэтэл улс орны хувьд ч, ард түмний амьдралд ч тэр хандах зүгийг нь тогтоож, хийрхсэн улс төржилтөөс ангижруулж, ахуй амьдралдаа анхаардаг болгох, хөгжил дэвшилд чиглүүлэх шаардлага байна. Ерөнхийлөгч Х.Баттулгад тийм хүсэл тэмүүлэл бий хэдий ч энэ Үндсэн хуулийн хүрээнд боломж байхгүй төдийгүй, Ерөнхийлөгчид тийм чиг үүргийн оролцоо бага шүү дээ.

-Ардын намын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Зөвлөлдөх санал асуулгыг үргэлжүүлж  хоёр дахь санал асуулгыг үргэлжүүлэхээр ярьж байна. Зарим хүн 65-ын бүлэг байгаа цагт нэг намын олонхийн хүчээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болохгүй гэлцдэг. Энэ талаар?

-65-ын бүлгээр хийлгэхгүй энээ тэрээ гэдэг чинь хоосон улс төр гэдгийг ойлгох хэрэгтэй. Ер нь Үндсэн хуулийн шинэчлэлийг гацаагчид бол нэг хэсэг нь Монгол төрийг хямралт байдалд нь байлгаж, сульдаан бөхөөх санаатай гадны гар хөл бологчид, нөгөө хэсэг нь улс төрийн богино тоглолт хийж ашиг хонжоо хайгчид юм. МАН, АН хоёр нийлээд үндсэн хуулиа өөрчлөхийн тулд байгуулж байна гээд л Их эвслийн Засгийн газар, үндэсний эвслийн Засгийн газар гээд л байгуулахдаа зарлаад байсан даа. Хүч тэнцсэн үед өөрчилж чаддаггүй юм байна гэдгийг бид хэд хэдэн удаа харсан. Бүр бүх намууд оролцоод хийж чадаагүй шүү дээ. Харин одоо МАН-ыг шахаж хийлгэх нь түүхэн ач холбогдолтой.

-МАХН санаачлан хуульч, эрдэмтэн судлаачидтай хамтран шинэ Үндсэн хуулийн төсөл /БНМАУ-ын Дээд хууль/-ийг улс даяар хэлэлцүүлж, санал солилцох аяныг эхлүүлснээ үргэлжүүлэх мэдээлэл гараад байна. Тэр төсөлтэй та танилцсан уу, юу гэж үзэж байна?

-Танилцсаан, нэлээд зурж, тэмдэглэсэн. “МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл” байгуулахдаа л бидний хамтдаа эхлүүлж, хийж байсан ажил.  Социализм, капитализмын ололттой тал хийгээд алдаа, дутагдлыг мэдэх хүмүүс оролцож хийсэн сайн төсөл. Уг нь энэ төсөлд суурилаад нэг л нэгдсэн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлж Үндсэн хуулиа шинэчилмээр байгаа юм. Ардын нам энэ төслийг нэг хэлэлцээд дүгнэлт гаргавал зүгээрсэн. Эс бөгөөс МАХН орон даяар хэлэлцүүлэг зохиож, бэлтгэгдээгүй иргэд улам төөрөгдөлд орох талтай юм. Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдэж оруулахаар яригдаад байгаа зургаан асуудал маань аргаа бараад л ядахдаа энэ хэдийг өөрчилчихвөл арай дээрдэх болов уу л гэж байгаа болохоос 1992 оны Үндсэн хууль маань нэг тийм монгол амин чанар муутай хууль шүү дээ.  Монголын гэхээсээ дэлхийн хүн төрөлхтөнд зориулсан хууль гэх юм уу даа. Энэ бол өөдрөг үнэлэмж, жаахан гутранги үзэл нь дэлхийн олигархиудад тааламжтай хууль гэж болно.

-Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага,  юуг нь яаж  өөрчлөх вэ,  ард түмний саналыг хэрхэн авч баталгаажуулах вэ гэхчилэн янз бүрийн байр сууриуд байдаг. Шийдэл, гарцыг та юу гэж харж байна?

-Манай нам анхнаасаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус шинэ Үндсэн хууль бүтээх ёстой гэсэн байр суурийг барьж  тавдугаар  Үндсэн хуулийн төслийг 10-аад жилийн өмнө хэлэлцүүлж байсан.

Одоо ч гэсэн Үндсэн хуулийн шинэчлэлд хандахдаа өөрчлөлтийн хүрээгээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд баригдалгүйгээр шинээр тогтоож, хуульчлах, хууль өөрчлөх, шинэчлэх зарчмаа тогтох, аргачлалаа тодорхойлох, эцэст нь механизмаа тохирох гэсэн шат дараалсан хэдэн алхам байх ёстой гэж үзэж байгаа.

Эрх баригч Ардын намын хувьд зөвлөлдөх санал асуулгаар шийдсэн хэдэн асуудлын хүрээнд шийдвэрлэх хүсэлтэй байгаа бол энэ маш их эсэргүүцэлтэй тулна. Гэхдээ гол чиглэл баримжаа болгоод хэлэлцүүлэг өрнүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Энэ хүрээнээс давж гарсан саналуудыг түвшин түвшний ажлын хэсгүүд УИХ-д оруулж хэлэлцүүлэх шаардлагатай. 

Энэ парламентаар шийдвэрлүүлэхгүй гэж хоосон хийрхэх, тэгчих, ингэчих байх гэж битүү хардах нь ажил хэрэгт огт тусгүй төдийгүй маш хортой юм.


Зууны мэдээ
Ч.Үл-Олдох

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-08-10 06:27:01
    Зөв хандлага байр суурь байна. Элчин сайдыг эргүүлэн татах гэх мэт байр суурь нь эргэж ухарсан жижиг улс төрчийн нүүр царай магадгүй жижиг зөвлөхийн буруу зөвлө...
    66.181.176.10
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2017-07-28 11:43:24
    HEN CH BISH TCOGTGEREL CH GENE UU IIM NEG HIIH AJILGUI MANUUHAINUUD ,HUNIIG AJLAA HIIHED N HOLHON BAIVAL DEER BIZDEE. ENHSAIHANIID OCHIJ HED ...
    58.7.158.77
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-26 21:45:00
    E ne bichsen nuhur Bayr , Enhsaihan narin zahialga.Tertei tergui ter uls oron sonsoj baigaa ymar humuusiig ilgeegeed ard tumen n eserguutseed baigaag.
    184.146.205.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2017-07-26 16:55:43
    Энэ чинь харин ард түмнээ тэнэг гэсэн нөхөр байх чинь! Үндсэн хууль гэдэг ард нийтээрээ тохиролцон зөвшөөрсөн хууль! Бага солиор!
    88.66.223.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-07-26 14:36:04
    За чи бага тэнэгт луйварчдыг битгий өмөөрөөд бай,Хужаа Энхсайхныг эргүүлэн татаж шалган зөв
    66.181.184.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэ 2017-07-26 13:01:15
    Харин ч нэр төр өсч харилцах итгэлцэл нэмэгдэх юм биш үү
    188.166.213.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2017-07-26 12:28:12
    Tsogtgerelee chi bitgii hutsaa.Hulgaich aluurchin Bayarig erguulen tatah estoi ium.hulgaich huuramch urvagch hujaa Enkhsaihanig erguulen tatah estoi ium.
    2.247.245.38
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2017-07-26 10:33:10
    Гадаад орнуудтай харилцах харилцаанд арга хэмжээ авч хумих нь битгий хэл албан ажилтайгаа гүйцэд танилцаж амжаагүй байгаа Ерөнхийлөгч юмсан.
    202.21.115.78
    Мэдэгдсэн Хариулах
  • zocnih 2017-07-26 06:54:02
    ene bid 2-n nam gej baidgiin alban tushaal gorilj enen tendehiin hun dagaj guisen gants 2 hunii l nam baih
    103.206.195.163
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-26 04:26:20
    B. TSOGTGEREL MUNDAG POTENTSIALAG NOHOR BN MASH UHAALAG HARIULT BAYRLLAA TAND AMJILT
    116.44.154.116
    Мэдэгдсэн Хариулах
  • Гошного долоогч 2017-07-26 03:59:48
    Энхсайханы гошного долоож амьдарахаа болиочээ, Монголчууд Ийм долгой бялдууч гошного долооогч Оорийн толгойгуй дохийр Модонд их Дургуй...
    139.5.218.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-07-25 17:49:47
    Angli bolon Swed uls erh choloo unen zoviig nen turuund tavidag uhamsartai hogjiltoi ornuud zoviig demjij tsaashid hamtarch ajillah n damjiggui, harin ch shudra...
    83.250.81.15
    Мэдэгдсэн Хариулах
  • шаа лалараа 2017-07-25 17:48:36
    луйварчин хулгайч пиздануудаа хамгаалаад байхыг бодход өөрсдөө ч гэсэн зүгээргүй л гэсэн үг
    202.9.40.229
    Мэдэгдсэн Хариулах
  • урвагч 2017-07-25 12:40:24
    М.Энхсайхан, С.Баяр 2 газар нутгаа харийханд бэлэглэхээр улайран зүтгэсэн зүтгэлийг нь Элбэгдорж үнэлж элчин сайд болгосон гэж сонсож байсан юм байна
    66.181.191.228
    Мэдэгдсэн Хариулах
  • unshigch 2017-07-25 11:47:39
    iljigdorjiin hulgain horongiig manaj baigaa 2 hulgaichiig butsaaj tatahlaar hoid evroptoi haritsaagaa tasalsan boloh um gene. hulgaichdiig omoorch baigaa uhaant...
    178.198.152.161
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-25 10:57:49
    Элчин сайд талаа гээд харилцаа хумигддаг гэж юу байхав дээ харин зарчмаасаа урвасан энэ нөхрийн нэр бол дууссан хумигдсан
    202.179.8.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ХЭ ХЭ 2017-07-25 08:46:26
    ТОЛГОЙ ХОЛБООД ШААСАН НЬ ТОНГОРЦОГ УТГАТАЙ БОЛЖДЭЭ ШҮЛЭГ ТЭРЛЭХ ГЭЭД ШҮГДЭН УТГА ГАРГАЖЭЭ
    202.72.245.209
    Мэдэгдсэн Хариулах
  • chono 2017-07-25 07:39:15
    urvagch enhsaihniiig hurdan avchir.... ene balaid hamaaach ugui . Zail
    150.129.141.137
    Мэдэгдсэн Хариулах
  • bataa 2017-07-25 07:24:37
    ene turiin terguund bgaa humuus huulia dagaj ajillaasaidaa Eronhiilogchid elchin saidiig tatah erh bhgui l baimaar ingeed l anhnaasaa buruu zuil hiij bnadaa
    202.21.109.150
    Мэдэгдсэн Хариулах
  • uu 2017-07-25 07:22:26
    Olon yum huzaa
    66.181.183.245
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-25 06:09:02
    TSogtgerelee yamar teneg yam yaridag hun be neg bol chi usan teneg esvel ard tumniig teneg gej bodood bna uu heneer Elchin.said hiilgeh ni evropyn ornuudad yama...
    103.229.120.191
    Мэдэгдсэн Хариулах
    • МЙЙСЙШ 2017-07-25 07:23:20
      Харах царайны тэнэг новш байна. МҮАН гэж юу хийсэн яасан нам юм. Цогтгэрэл гэж хэн юм. Байдаг л нэг усан тархитай бодгаль байна.
      202.9.42.39
      Мэдэгдсэн Хариулах
  • Худлаа битгий ярь 2017-07-25 05:57:18
    Шведэд ЭСЯ биш консулын газар ахдасхийгээд таарна. Германд суух элчин хамаарч болно.Энхсайхныг татчихаад умард европтой тогтоосон харилцаа мууддаг гэнэ ээ.!!!!!...
    66.181.178.129
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-25 05:18:10
    tataadl orniihn huniig tomilno shdee
    124.158.126.197
    Мэдэгдсэн Хариулах
  • би монгол хүн 2017-07-25 05:06:35
    ийм нам бас бдаг юмуу,юү юү гэнэ вэ,европ энэ тэр ч гэх шиг,нэг шинжээч гарч ирэхнүү,хэн тоогоод яриа авчаав,олны танил болохыг хүсээ юм биздээ,ёстой чи дут за
    67.175.30.58
    Мэдэгдсэн Хариулах
  • fuck 2017-07-25 05:03:51
    Шудрага есыг биш ашиг сонирхолоо л илуу узэх Юм даа.
    66.181.190.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-07-25 04:39:09
    Хүний оронцог хоол өгвөл талд нь орж хуцдаг нохойноос ялгарах юм алгадаа. Хүн гэж хэлэх үү, ийм хүнийг ...
    150.129.140.27
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-25 04:36:27
    ene hachin yum bitgii olon yum yari alai salbaidai tsarailaad hunii gar hul bolson amitan 2 uzuurtei zuu shig nam damjsan urbagch namiin ezen n ergeed ir/aij bn...
    103.194.176.101
    Мэдэгдсэн Хариулах
  • байдаа 2017-07-25 04:31:16
    энэ хүний үзэл бодол итгэл үнэмшил нь хаана яваа бол
    202.21.106.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-25 03:54:44
    ene durak chini enkhsaykhany namyn nukhur biz dee ,
    66.181.179.177
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-25 03:26:07
    энэ хэн бээ урвагч нохой 2 үзүүртэй зүү. Олон юм яриад, өөрийг нь шалга наадах чинь хүртэл ноотой. Цаад гадаад улс орон чинь чамаар заалтгүй мэднээ,
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol emee 2017-07-25 03:23:24
    Mongold medleg bolobsroltoi xvniig bith xudalch xulgaich nariig tord gargadnii gor garch baina. Deer baigaa xed chini bvgd ijil thvv dee? Uul ni namchirxaj talj...
    122.201.31.131
    Мэдэгдсэн Хариулах
    • vrgeljlel 2017-07-25 03:26:49
      xereldej oorsdiigoo oogvi xaragduulax gej thoudaxiin orond ene bvx boxir vildeliig xaax xuuli gargax medleg chadbartai xvniig demjix estoig oilgooch ard tvmeen?...
      122.201.31.131
      Мэдэгдсэн Хариулах
  • Европын улсууд 2017-07-25 03:13:18
    Хууль зөрчиж сонгуульд оролцсон элчин сайдуудыг татаж орных нь хүнийг томилох нь улс хоорондын харилцааг хүйтрүүлэхгүй харин ч нөгөө улсууд нь талархах болно
    202.179.26.216
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн  2017-07-25 03:08:00
    Хулгайч хулгайчаа л өмөөрөх юм даа.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах