“Богд Асар инженернг” ХХК-д хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон талаар мэдээлнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт:
"Сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны Олимпын XXIII наадам"-д амжилттай оролцсон баг тамирчдийн эхний хэсэг эх орондоо газардана. Туркийн Самсун хотноо болсон энэ удаагийн XXIII Диплимпийн наадмаас манай тамирчид 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм. Хаана: Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт: “М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хууль үйлчилдэггүй” сэдвээр өмгөөлөгч Г.Баасан хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт: Зарим мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нээлтийг үгүйсгэн гүтгэж улмаар терроризмд турхирч байгаа талаар S.A.I.R Prince П.Давааням экспертүүдийн хамтаар мэдээлэл хийнэ.
 
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд С.Баярыг эргүүлэн татах асуудлаар долдугаар сарын 1-ний хохирогчдийн ар гэрийнхний төлөөлөл мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телеханд албан шаардлага хүргүүлнэ. Утга агуулга нь "Богд Асар Инженернг" ХХК оршин суугчдыг хууран мэхлэх замаар хууль бус ажиллагаа явуулж 80 гаран сая төгрөг завшиж хохироосон. Энэ хууль бус үйлдлийг нь А.Телехан дэмжиж хууль бусаар 2017.07.17 нд тусгай зөвшөөрөл олгосон талаар мэдээлэл хийнэ. Хаана: Эрчим хүчний зохицуулах хорооны байранд.
 
12:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд "Цэцэрлэгийн онлайн бүртгэл"-ийн талаар нийслэлийн Мэдээллийн технологийн газар болон нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.