Ногоон бүсэд сэрэмжлүүлэг самбарууд байршуулжээ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр, үер усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг самбаруудыг байршуулжээ. Нийслэлийн ногоон бүс хуурайшилтын зэрэгт байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэдийг аюулгүй байдлыг хангах, ой хээрийн түймэр, голын усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Дүүргийн түймрийн эрсдэл бүхий, иргэд аялж зугаалдаг Төр хурхын ам,  Бага тэнгэрийн ам, Хүрхрээтийн ам, Монгол шилтгээн, Шар хоолойн ам, Арцатын ам, Хар хошууны пост,  Галакси зуслан орох зам, Төр хурахын амуудад байршуулаад байна.

Мөн аялж амарч байсан иргэдэд ой, хээрийн түймэр, үер ус, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • manaikhan 2017-07-24 09:42:31
    ene jil samar jims tyyhiig horigloh heregtei bn
    202.131.235.11
    Мэдэгдсэн Хариулах