Статистик мэдээллийг гар утаснаасаа авах боломжтой болно

Технологийн дэвшлийн хурд үл гүйцэгдэх XXI зуунд амьдарч байгаа та бид статистик мэдээллийг хамгийн хялбар аргаар дэргэдээсээ авах боломжтой болжээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргадаг бүх тоон болон цаг үеийн мэдээлэл багтаасан “1212.mn”аппликейшн ирэх сарын 1-ээс хэрэглэгчдэд хүрэх гэж байна.

Аппликэйшнийг татаж авснаар www.1212.mn сайтруу хандахаас гадна хэрэгцээт үзүүлэлтээ хүснэгт, график, газрын зураг зэргээс сонголт хийж дуртай хэлбэрээр хүлээн авах, ҮСХ-ны үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй харах, долоо хоногийн үнийн мэдээ болон сар тутам гардаг эмхэтгэлийг pdf хэлбэрээр хүлээн авах, статистикийн “Номын сан” –г үнэ төлбөргүй хэрэглэх зэрэг  олон талын мэдээллийг нэг дороос авах юм. 

Аппликэйшнийг наймдугаар сарын 1-нд буюу ирэх мягмар гарагт app store, google play-ээс ухаалаг гар утас, таблет  (iphone,ipad, android, android tablet)-д үнэгүй татаж авахаар байрлуулах юм байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.