Төв аймагт шүлхий өвчин гарч, хорио цээр тогтоолоо
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Бөхөгийн гол” гэдэг газар шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ.

Тус багийн малчин О-гийн 43 үхэрт мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн байна.

Энэ сарын 22-нд өвчилсөн үхрээс дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 43 үхрийг устгалд оруулжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.