Шинэ амжилтын эзэн болсон Хакухо 39 дэх түрүүгээ хүртлээ
Мэргэжлийн сумогийн долдугаар сарын Нагоя башё өчигдөр дууслаа. Энэ сарын башёг хакухо М.Даваажаргал 14 даваатайгаар өндөрлүүлж, нэгэн шинэ амжилтын эзэн боллоо.



Их Аварга 1050 дахь даваагаа авсанаар 2000 жилийн түүхтэй мэргэжлийн сумогийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоож чадлаа. Түүнээс өмнө  Япончуудын бахархал болсон бөх озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаандаа1047 давааг аван хамгийн олон давсан амжилтын эзэн болж байсан юм.


Манай бөхийн хувьд мэргэжлийн сумод эвдэж чадаагүй гурван амжилтын хоёрыг энэ ондоо багтаан эвдэх зорилт тавьсан бөгөөд эхний зорилгодоо ийнхүү хүрч чадлаа. Үүний дараагаар тэрбээр аварга цолтой хамгийн олон башёд барилдсан амжилтыг эвдэх үлдээд байна.
 

Энэ амжилтыг ёкозүна Китаноүми аварга 63 башё дараалсан амжилтаар эзэмшдэг билээ.  Хакүхогийн хувьд Нагоя башё 60 дахь башё юм. Түүнчлэн нэг ч уналгүй 69 даваа давсан амжилтыг ёкозүна Фүтобаяама эзэмшдэг бөгөөд түүний энэ амжилтыг эвдэх зорилготой аж.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • кю 2017-07-24 15:05:31
    мөнгөжиж аваад ирээ. арлын доожоогүй самурай нарыг бут ниргэ. энд самурай нар их галзуурч байгааг харж байгаа биз ээ. япон компани ямар их булхайтай ажил хийж б...
    66.181.184.201
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-07-24 03:32:41
    69deh avarga ymchin avarga tsoltoi 69bashe barildaa 50turuled zodgo tailda
    82.145.209.53
    Мэдэгдсэн Хариулах