Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдэгдэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10.00 цагт: БСШУСЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Залуу монгол судлаачдын зуны сургууль"-ийг энэ жил 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 05-ны хооронд зохион байгуулна. Энэ удаагийн залуу монгол судлаачдын зуны сургуульд 12 орны 18 их сургууль, монгол судлалын төвөөс 28 залуу монгол судлаач, оюутан оролцох юм байна. Нээлтийн ёслол өнөөдөр БСШУСЯ-ны 401 тоот танхимд болно.

10.00 цагт:  АИХ хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдэгдэл хийнэ. Барилгачдын талбайн урд Хонхны дуу клубт

10.30 цагт: "ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ОРОЛЦОО" сэдэвт дугуй ширээний уулзалт Улаанбаатар зочид буудлын “Өргөө” танхимд болно. Хэвлэлийн хүрээлэнгээс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг уулзалтад хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэл, нэвтрүүлгийн бодлого тодорхойлогчид, сэтгүүлчид болон жендэрийн экспертүүд оролцох юм. Мөн энэ үеэр Хэвлэлийн хүрээлэнгээс Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх сэтгүүлчдийн ойлголт, жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангах хэвлэл мэдээллийн бодлогод хийсэн үнэлгээг танилцуулна.

12.00: “Өргүй Монгол” хөдөлгөөнөөс ард түмний өрийг тэглэх асуудлаар АН болон Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. “Монгол ньюс” мэдээллийн төвд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-07-24 02:48:28
    улс орны эдийн засгийг иргэдийн өр биш авилгачид, офшоорчид, хээл хахуулчид,төрийн данхайсан бүтэц, уул уурхайн баялагт шунасан бүлэглэл гэдгийг иргэд ойлгодог...
    202.9.43.172
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-07-24 02:31:03
    Х.Баттулга өр тэглэнэ гэсэн, тэнэг амлалтандаа бүдэрнэ дээ, энэ бол улс орныг эдийн засгийг хорлох амлалт шүү
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах