Хакухо  бүх цаг үеийн хамгийн олон даваа авсан сумоч боллоо
Мэргэжлийн сумогийн долдугаар сарын башё өнөөдөр өндөрлөнө. Энэ сарын башёд их аварга Хакухо М.Даваажаргал түрүүлэх нь тодорхой болоод байгаа юм. Тэрбээр энэ  башёд түрүүлэхээс гадна өөр нэгэн шинэ амжилтын эзэн болж байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт буюу 13 дахь өдөр өрсөлдөгчөө давснаар Кайо аваргын 1047 давсан амжилтыг түрүүлсэн юм. Ингэснээр Хакухо аварга бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сумоч боллоо.
 
Өдгөө 32 настай их аварга маань ид үедээ ийнхүү сумогийн түүхийг шинэчилсээр байгаа нь үнэхээр бахдам амжилт юм. Озеки Кайо ч саяхан нэгэн ярилцлага өгөх үеэрээ “Би энэ амжилтанд нилээн хожуу, зодог тайлахын өмнөхөн хүрч байсан бол Хакухо ид үедээ хүрч байгаа нь гайхалтай хэрэг. Намайг хүмүүс дурсах шалтаг болж байгаад баяртай байна” гэсэн юм.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.