Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийнэ

09:00 цагт: 100 буудалт даамын ДЭЛХИЙН ЦОМЫН тэмцээн эхэлнэ. Тэмцээний байр: МУБИС

11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын Цэргийн ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

11:00 цагт: Монголын Скаутын холбоо Ази Номхон Далайн бүсийн Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зусланг энэ сарын 27-оос эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх хэвлэлийн бага хурал СТӨ-ний хойд талд байрлах “HOTELNINE” зочид буудлын III давхарын хурлын танхимд болно.

11:40 цагт: Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлагын төвд 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар болон цаг үеийн асуудал, сүүлийн үед үйлдэгдсэн онц ноцтой дээрмийн гэмт хэргийг илрүүлсэн талаар мэдээлэл хийнэ.
 
14:00 цагт: ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хурлын хүрээнд Үндэсний номын санд “Зарлиг эрдэний монгол соёл” үзэсгэлэн болно. Мөн 15:00 цагт: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд“Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэнгүүд дэлгэгдэнэ
 
15:00 цагт: Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн талаар мэдээлэл хийнэ. Хаана: ЗХЖШ-ын 320 тоот танхимд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.