Онцгойгийнхон БНСУ-д гал сөнөөгч, аврагчдын сургалтад хамрагджээ

БНСУ-ын Гёнги мужийн Галын академийн “Олон Улсын  Гал сөнөөгч, аврагчдын сургалтад Онцгой байдлын албаны төв орон нутгийн 18 алба хаагч хамрагджээ. Албан хаагчид Утаатай халуун битүү угаараас гарах, галын цоргилт-хуй үүссэн эрсдэлт орчинд гал унтраах, гамшгийн үед аврах ажиллагааны техник хэрэгсэл,  аврах ажиллагааны нисдэг тэрэг, аврагч нарын хүн нэг бүрийн аврах ажиллагааны багаж хэрэгслийг ашиглах арга техникт суралцаж, 3D орчинд гал унтраах дадлага хийсэн байна.

Энэ үеэр БНСУ-ын Генги мужийн  Галын дуудлагын систем мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Аж үйлдвэрийн бүс дэх галын аюулын ажиллагаа буюу LG электроникийн үйлдвэрийн галын анги, Галын аж үйлдвэр техникийн хүрээлэнгийн туршилт шинжилгээний лабораториуд Кангвон мужийн Гамшигтай тэмцэх дадлагын хүрээлэнд Ой, хээрийн түймэр, Далайн шуурга, үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр үүсэн бий болдог гамшиг ослын тухай бодит нөхцөл байдлын орчинтой танилцжээ.

Мөн Зүүн Хойд Азийн худалдааны төв болох 60 давхар  барилгын аюулгүй ажиллагаа, нисэх буудлын галын ангиудын  бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай танилцсан байна.

Сургалтад Дархан-Уул, Орхон, Дундговь, Архангай, Булган, Өмнөговь, Өвөрхангай аймгуудын  Онцгой байдлын газрын албан хаагчид хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-07-20 04:16:55
    Gal untraah orchin ueiin tehnik tonog teheeremj ashiglah, ezemshihed surgah, ender barilgiin galiig untraah bolon hamgaalahad surgah ny chuhal baina
    66.181.187.73
    Мэдэгдсэн Хариулах