Ганжуур судлаач эрдэмтдийн чуулгантай

09:00 цагт: Үндэсний болон Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах арга хэмжээ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

09:00 цагт: Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 60 жилийн ойд зориулсан арга хэмжээ Чингис зочид буудлын III давхарт болно.
 
09:00 цагт: ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхим /СТӨ “Г” корпус 3 давхар/-д зохион байгуулна.
 
10:00 цагт: БОАЖЯ-ны харьяа Дамбадаржаа дахь модлог ургамалын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэнд “Ойн аж ахуйн сургалтын төв”-ийг ашиглалтад оруулах гэж байна. Тус төвд мод үржүүлгийн онолын, практик сургалтыг мэргэжлийн төвшинд олгож эхлэхээс гадна амжиргааны төвшин доогуур иргэдийг хамруулан тэднийг чадавхижуулж эдийн засгийн бие даах чадварыг нь дэмжих зорилготой аж.

Нээлтэд БОАЖ-ын сайд тэргүүтэй албаныхан оролцоно.
 
10:00 цагт: Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан баярын хурал, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулна. Хаана: Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд

11:00 цагт: "Монгол ньюс" дээр МАН-ын бага хурлын гишүүн М.Ганбаатар “Намын удирдлагуудтай хариуцлага тооцоё” сэдэвт хэвлэлийн хурал хийнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.