Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 ААН-ийн үйл ажиллагааг зогсоосон
Цахим орчинд Ерөө гол дагуу хууль бус алт олборлож, байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмараас тодруулга авлаа.

-Хууль бусаар алт олборлогчид Ерөө голыг их хэмжээгээр бохирдуулсан тухай мэдээлэл цацагдах боллоо. Салбарын яамнаас энэ чиглэлд ямар ажил хийж байна?

-Хараа, Ерөө голын сав газрын захиргаа гэж бий. Уг сав газрын захиргаанаас өнгөрсөн тав, зургадугаар сард алт олборлох үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт тавьж ажилласан. Тухайн үед харьяа аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар,  цагдаагийн байгууллагад шаардлага, хамтран ажиллах санал хүргүүлсэн боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн үе таарсан учраас шалгалт хийх үйл ажиллагааг түр зогсоосон. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс 4 аж ахуйн нэгж л холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан, албан ёсны бичиг баримттай байсан юм. Харин үлдсэн 15 аж ахуйн нэгж бичиг баримт дутуу зэрэг тодорхой зөрчилтэй байсан учраас тухайн үед үйл ажиллагааг нь зогсоосон байдалтай байна. Мөн орон нутгийн зүгээс иргэд нөхөрлөл байгуулж, голын голдрилд дагуу ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүй алт олборлолт явуулж байсан. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн болон Бугант тосгоны цагдаагийн байгууллагад үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлага хүргүүлсэн. Сүүлийн өдрүүдэд Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан Сэлэнгэд гарсан гал түймрийн голомтод ажиллаж байгаа. Өнөөдрөөс Ерөө голын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийгээд явна. БОАЖЯ-ны зүгээс тус сав газрын захиргаанд хяналт, шалгалт хийхдээ цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийг нь таслан зогсоох, байгаль орчинд хор хохирол учруулсан бол нөхөн төлүүлэх арга хэмжээ авах зэрэг чиглэл өгч ажиллаж байна.

-Байгаль орчинд хохирол учруулсан болон хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа бол Усны тухай хуульд зааснаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, үйл ажиллагааг нь зогсоодог. Цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлагын асуудал яригдана. Саяхан БОАЖЯ-ны зүгээс хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан Хэнтий аймгийн Гутайн даваанд болон Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.

-Дээрх компаниудаас гадна бичил алт олборлогчид буюу хүмүүсийн хэлдгээр нинжа нарыг яах вэ?

Ямар ч бичиг баримт зөвшөөрөл байхгүй, техник технологи нь шаардлага хангаагүй, бичил алт олборлогчид нэмэгдсэн. Түүнээс болж хөрс, ус маш ихээр бохирддог. Тиймээс тухайн сум, орон нутгийн удирдлагууд бичил алт олборлогчдыг нэгтгэн албан ёсны зөвшөөрөлтэй нөхөрлөл болгох, техник технологийг нь боловсронгуй болгох чиглэлд ажиллах хэрэгтэй байна. Үгүй бол бичил уул уурхайн олборлогчдын үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлнэ.          

          
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Лиценз цуцаллаа гэх юм алтны компаниуд а 2017-07-19 09:17:36
    Лиценз цуцаллаа гэх юм алтны компаниуд ажилласаар л
    27.123.214.119
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-07-19 05:40:39
    Us chuhal uu Alt chuhaluu Us bol niit hun amd heregtei Alt bol uhaj bui ganz neg hund ni l heregtei ingeed boddoo !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах