138 мянга гаруй жолооч зөрчил гаргаж, оноогоо хасуулжээ

Монгол улсад тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах зорилготой  “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримталж байгаа юм.

Тэгвэл 2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд зөрчил гаргасан 138.688 жолоочийн оноо хасагдаж,  1046 жолоочийн зөрчлийн оноо дуусч эрх түдгэлзэн, 503 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэлгэсэн байна.

Мөн “Жолоочийн оноо тооцох журам”-ын 3.1-д “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 30636 жолоочийн онооны урамшуулал олгогджээ. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.