Түймэр унтраалцсан иргэдэд 40 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд Засгийн газар онцгой анхаарал хандуулан эрчимтэй ажиллаж буй. Ням гарагт шуурхай зарласан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гал түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдыг дэмжиж, сайн дураараа нэгдэж буй иргэдэд урамшуулал олгох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт чиглэл өгчээ.

Энэ чиглэлийн дагуу урамшууллын мөнгийг нэг хүнд өдөрт 40 мянган төгрөгөөр тооцон олгохоор болжээ.

Уг мөнгийг Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардал буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед ажилгүй иргэдийг дайчилж ажиллуулахад зориулагдаг зардлаас санхүүжүүлэхийг даалгасан байна.

Одоогоор нийслэл, есөн дүүрэг, түймрийн голомтот бүс 2 аймагт нийт 1 тэрбум 59 сая төгрөг хуваарилаад байгаа аж.

Урамшуулал олгох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан ажиллаж байгааг тус яамнаас мэдээллээ.

Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан.

Үүнээс сүүлийн өдрүүдэд төв суурин газрыг тойрсон түймрийн тохиолдол 20 гаруй гарснаас унтрааж, цурамд оруулж эхэллээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.