Домогт боксчины бээлий 388 мянган ам.доллараар зарагдав
Өнгөрсөн зууны дийлдэшгүй аварга, домогт боксчин Мухаммед Алигийн  Жо Фрэзертай хийсэн 1971 оны “Зууны тулаан”-даа өмсч байсан боксын бээлийг дуудлага худалдаанд оруулжээ. Тус арга хэмжээ нь Охио мужийн Клевлэнд хотын “House of Blues”-д зохион байгуулагдсан бөгөөд Мухаммед Алигийн  бээлий 388.375 ам.доллараар зарагдсан байна.

Гэхдээ хэн гэгч эрхэм худалдаж авсан талаархи дэлгэрэнгүй мэдээллийг албаны хүмүүс өгөөгүй байгаа аж. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар бээлийний дотор талд 1971 оны  “Зууны тулаан”-д өмсч байсан гэдгийг нь батлах үсэг болон Алигийн дасгалжуулагч байсан Анжело Дандигийн бичсэн захидал байгаа ажээ.

Мухаммед Али өмнө нь Кассиус Клэй гэдэг нэртэй байсан ч 1964 онд Лалын шашинд орон нэрээ сольж байжээ. 1967 онд Али шашин шүтлэгийнхээ улмаас Вьетнамын дайныг эсэргүүцэн, Америкийн армид алба хаахаас татгалзаж, улмаар баривчлагдан, боксын цол хэргэмүүдээ, тоглох эрхээ ч хураалгаж байсан байна.

Хэдийгээр  шоронд хоригдоогүй ч түүний заргыг АНУ-ын Дээд Шүүх хүлээн авч хэрэгсэхгүй болгох хүртэл дөрвөн  жил орчим рингэн дээр гарч чадаагүй юм. Үүний дараа тэрээр “Зууны тулаанаар” боксын ертөнцдөө эргэн ирж байжээ.  1971 оны тус тулаан хүнд жингийн хамгийн хүчирхэг хоёр тамирчин болох Фрэзер болон Алигийн хооронд болсон бөгөөд 15 раунд тулалдсаны эцэст Алигийн ялагдлаар өндөрлөж байсан гэдэг.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.