Унаач хүүхдэд нөхөн төлбөр олгожээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд "хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байна" хэмээн заасан байдаг. 2013 оноос эхлэн хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд хурдан морины уралдаан болох газарт очиж, уралдаанд оролцох хүүхэд бүрийг бүртгэдэг болсон.

Энэ жилийн баяр наадмаар уралдаанч хүүхдийг хурууны хээн цахим бүртгэлээр бүртгэж эрсдлийн түвшин тогтоох программд уншуулан мэдээллийн бааз үүсгэж ажиллажээ. Тухайлбал, хурдан морины уралдааны үеэр нийт 23 хүүхэд мориноосоо унаснаас гурав нь хөнгөн бэртсэн байна. Тэдгээрээс нэг хүүхдэд гэнэтийн ослын даатгалыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Номин даатгал ХХК-тай хамтран нөхөн олговор олгожээ.

Гэнэтийн ослын даатгалд даатгуулсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд сунгаа, үсэргээ, морин уралдааны үеэр болон энгийн үед сургуульд явах замдаа, амарч тоглож байхдаа бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалаас нөхөн төлбөр авах боломжтой аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tuya  2017-07-17 01:22:05
    unaach huuhdiig martaj bolohgui uursduu haraj bayssan bol uguh estoi yumiig ni zaawal uguh heregtei
    106.39.133.212
    Мэдэгдсэн Хариулах